Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулав. Сэтгүүлчид УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан. Гэвч намын дэргэдэх залуучуудын байгууллагын гишүүд хурал нэрийн дор баяр ёслолын байдалтай цуглаж байгаа нь эрх баригч нам хэт үрэлгэн байгааг харуулж байна хэмээн шүүмжлэв.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай намын дэргэдэх залуучуудын байгууллага уулзалт, зохион байгуулсан. Цар тахлын хязгаарлалт тавигдсанаас хойш олон нийтийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа.
Үүнтэй холбоотойгоор маргаашийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагын хэмжээнд олон нийтийн арга хэмжээг багасгах арга хэмжээ авна.
Хурал, цуглаан, урлагийн тоглолтыг тодорхой хэмжээнд зөвшөөрч болох зүйл. Гэхдээ хэт ихэдвэл үрэлгэн зардал болж хувирна.
Тиймээс төрийн байгууллагууд шаардлага багатай хурал цуглааныг хэт үрэлгэн байдлаар зохион байгуулахыг хязгаарлана” гэлээ.