fbpx Бучагийн хядлага илэрсний дараа Европын Холбооны орнууд Оросын 150 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

Бучагийн хядлага илэрсний дараа Европын Холбооны орнууд Оросын 150 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

Мягмар гарагт Европын Холбооны гишүүн Итали, Испани, Дани улсууд Оросын дипломатчидад 48 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлага хүргүүлжээ.

Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн номхон иргэдийг олноор хядсан баримтууд илэрсний дараа Европын Холбооны орнууд нийтдээ 150 дипломатчийг хөөх арга хэмжээ аваад байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа дипломатчидыг нь хөөсөн явдлыг “алсын хараагүй алхам” гэж шүүмжилжээ.

“Урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд хэцүү хямралын үед шийдэл олоход зайлшгүй шаардлагатай дипломат харилцаа холбоо тогтоох боломжийг хумих нь алсын хараагүй алхам юм. Энэ тохиолдолд бид зайлшгүй хариу арга хэмжээ авна” гэж тэр хэлсэн байна.

Өчигдөр Европын Холбооны гишүүн орнууд Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-ын эсрэг авах тав дахь ээлжийн хориг арга хэмжээн дээр тохиролцож чадсан юм. Ээлжит хориг арга хэмжээ авах шийдвэрийг ойрын өдрүүдэд батлах гэж байна.

Италийн гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо “үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар” Оросын 30 дипломатчийг хөөж байгааг мэдэгджээ.

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Испани улсын гадаад хэргийн сайд Оросын 25 дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ гаргах болсныг зарласан байна.

“Оросын цэргүүд гарч явсны дараа Буча хотын иргэдийг хядсан баримтууд ил болсон нь биднийг маш их бухимдууллаа” тус улсын гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарез мэдэгджээ.

Дараа нь Швед улс Оросын гурван дипломатчийг, Дани улс 15 дипломатчийг “хууль бус ажиллагаа, тагнуулын ажиллагаа” явуулсан шалтгаанаар хөөсөн байна.

Даваа гарагт Оросын 35 дипломат ажилтныг Франц улс, 40 дипломатчийг Герман улс тус тус нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.

Бучагийн аллагатай холбоотойгоор Литва улс тус улсад суугаа ОХУ-ын элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөж байгааг бас Даваа гарагт зарлажээ.

Оросын эзлэн түрэмгийлэл эхэлсэн цагаас хойш Европын Холбооны улсууд нийт 260 дипломат ажилтныг хөөгөөд байна.

Эх сурвалж: AFP

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр 5-6 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​