fbpx ӨНӨӨДӨР: Орчин үеийн олимпын анхны тоглолт эхэлсэн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 15 секунд

ӨНӨӨДӨР: Орчин үеийн олимпын анхны тоглолт эхэлсэн өдөр

1896 оны 04 сарын 06-ны өдөр Грекийн Афин хотноо эхлэсэн орчин цагийн анхны олимпийн наадмыг 1894 онд Барон Пьер де Кубертиний /Baron de Coubertin/ байгуулсан Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) /International Olympic Committee/ зохион байгуулжээ. Хорооны анхны ерөнхийлөгчөөр Грекийн бизнесмэн, зохиолч Деметриос Викелас /Demetrios Vikelas/ ажилласан.

1894 оны 06-р сарын 23-нд хуралдсан ОУОХ-ны анхдугаар хурлаар анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулах хотоор эртний олимпийн түүхт Афин хотыг санал нэгтэйгээр сонгож байсан бөгөөд уг хот 105 жилийн дараа 2004 оны олимпийг мөн зохион байгуулсан юм. Анхны олимпийн нээлт 04-р сарын 06-ны өдөр Панатенайк цэнгэлдэх хүрээлэнд /Panathenaic Stadium/ болсон бөгөөд улс тус бүрээр эгнэн байрласан тамирчдад хандан зохион байгуулах хорооны дарга Грекийн хааны угсаа залгамжлах хунтайж Константин /Crown Prince Constantine/ үг хэлж, түүний аав нь наадмыг албан ёсоор нээсэн байна. Үүний дараа есөн хамтлаг, 150 найрал дуучид Костис Паламасын /Kostis Palamas/ үг, Спиридон Самарастын /Spyridon Samaras/ ая “Олимпийн дуулал”-ыг /Olympic Hymn/ эгшиглүүлжээ.

1896 оны 04-р сарын 06-15-ны хооронд болсон уг наадамд 14 улсын 241 тамирчин оролцсон бөгөөд бүгд эрэгтэйчүүд байсан. Оролцогчид нь АНУ-ын тамирчдыг эс тооцвол бүгд Европ тивийн улсын иргэн юм уу? Европ тивд амьдардаг хүмүүс байсан нь өнөөгийн олимптой харьцуулахад их л бага хүрээнд болж байсныг илтгэнэ.

Тус наадамд түрүүлсэн тамирчинд мөнгө, дэд байранд зэс медаль /гуравдугаар байр шагналгүй/ өгч байсан бөгөөд хожим ОУОХ медалиудыг алт, мөнгө болгон бүрж гуравдугаар байранд орсон тамирчинд хүрэл медаль нөхөн олгосон юм. Оролцсон 14 орноос 11 нь медаль хүртсэн ба АНУ улс дангаараа 11 алтан медаль хүртсэн бол зохион байгуулагч Грек улс нийт 46 медаль хүртсэнээр медалийн чанараар удаалжээ. Тэгэхдээ нийт тамирчдийн 65 гаруй хувь нь Грекчүүд байсан юм.

Энэ Олимпийн хамгийн гайхалтай тамирчин нь марафонд түрүүлсэн Грек тамирчин Спиридон Луйс /Spyridon Louis/ байсан бол гялалзсан од нь дөрвөн төрөлд алтан медаль хүртсэн Германы бөх, гимнастикч Карл Шухман /Carl Schuhmann/ байжээ.

Олимпийн наадмын санхүүжилтийг босгоход ханхүү Константины ард түмэндээ хандсан уриалгыг дэмжиж цугларсан 330,000 драхам, тусгай шуудангийн маркны багцын борлуулалтын орлогын 400,000 драхам, тасалбарын борлуулалтын 200,000 драхам их нэмэр болсон. Түүнээс гадна ханхүүгийн хүсэлтээр бизнесмэн Жорж Аверофф /George Averoff/ Панатенайк цэнгэлдэхийг сэргээн засварлахад хандивласан 920,000 драхам хамгийн их дэм болсон тул 1896 оны 04-р сарын 05-нд түүний хандивлагчийн хөшөөг цэнгэлдэхийн гадаа байрлуулсан нь одоог хүртэл байдаг аж.

Олимпийн тоглолтын дараа АНУ-ын зүгээс Грекийн хаан Жорж /King George/ болон ОУОХ-ны тэргүүн Кубертин нарт дараагийн олимпийг нутагтаа зохион байгуулах тухай өргөдөл гаргаж байсан боловч 1900 оны олимпийг Парист хийхээр нэгэнт тохирсон байсан тул хүлээж аваагүй юм.

Орчин цагийн олимпийн наадамд Эртний Грекд дөрвөн жил тутамд болдог байсан Зевс бурханд хүдэтгэл үзүүлэх наадмын санааг үргэлжлүүлэн авсан бөгөөд тухайн үедээ Грекийн муж бүрийн эрчүүд цуглан бөх барилдах, уралдах, жад шидэх гэх мэт төрлүүдээр өрсөлддөг байжээ. Энэхүү үйл ажиллагаа МЭӨ 776 оноос эхэлсэн бөгөөд МЭ-ний 363 онд Грекчүүд Ромын засаглалд орсны дараа Христийн шашинд нэгтгэх бодлогын хүрээнд дарангуйлагч 1-р Теодосиус /Theodosius I/ тус наадмыг тэмдэглэхийг хориглосон байдаг.

1896 оны олимпийн тоглолтын хүрээнд хөнгөн атлетик, туялзуур сэлэм, унадаг дугуй, гимнастик, буудлага, усанд сэлэлт, талбайн теннис, хүндийг өргөлт, бөхийн төрлийн тэмцээнүүд явагдсан. Тухайн цаг үедээ хамгийн олон орныг хамарсан, хамгийн олон үзэгчтэй үйл ажиллагаа болж, орчин цагийн олимпизмийн үзлийн бат суурь, амжилттай гараа болж чадсан гэж үздэг.

Олимпийн хаалтын ажиллагаа мягмар гарагт болох байсан ч борооны улмаас хойшилж лхагвад болсон. Грекийн сүлд дуу, Их Британийн тамирчин, эрдэмтэн Жорж С.Робертсоны /George S. Robertson/ эртний грек хэл дээр зохиосон магтаалаар эхлэн, Грекийн хаан Жорж тамирчдын шагналыг гардуулсны дараа олимпийн наадам албан ёсоор өндөрлөж байгааг зарлажээ.

Шигшээ багуудын эрэмбийн тухай ойлголт нь 10 жилийн дараа болох олон улсын наадам хүртэл Олимпийн хөдөлгөөний гол хэсэг биш байсан ч олон эх сурвалжид 1896 оны олимпд оролцогчдын харьяаллыг жагсааж, медалийн тоог гаргасан байдаг. Аль улс хамгийн сайн амжилт үзүүлсэнтэй холбоотой томоохон зөрчилдөөн бий. Олон улсын олимпийн хороо 14 гэсэн тоо өгдөг ч жагсаадаггүй. Энэ нь зарим улсууд олимпийн дараа ОУОХ-ноос хүлээн зөвшөөрөгдсөнтэй холбоотой байх магадлалтай.

Чилийг оруулаагүй /нэг тамирчин гүйлтийн төрөлд бүртгүүлэн олимпд ирсэн ч гараанд гараагүй гэж үздэг/ жагсаалтаар бол 13, Чили, Болгарыг оруулаагүй /Болгар гимнастикын төрөлд нэг тамирчин оруулсан гэж үздэг ч тамирчин Швейцарийн иргэн байсан/ жагсаалтаар бол 12 шигшээ баг оролцсон гэж үздэг. Мөн Чили, Болгарыг оруулсан ч Италийг оруулалгүй /Италийн тамирчинг мэргэжлийн гэж үзэн тэмцээнээс хассан. Буудлагад нэг итали гаралтай тамирчин байсан ч яагаад Италийг төлөөлөөгүй нь тодорхойгүй/ 13 улс жагсаах тохиолдол ч байна. Их Британид олон жил амьдарсны дараа Александрид амьдарч байсан Грекийн иргэн Дионисиос Касдаглис /Dionysios Kasdaglis/ оролцсон тул Египетийг заримдаа жагсаалтад оруулсан байдаг. Бельги, Орос хоёр оролцогчдынхоо нэрсийг оруулсан ч нэрээ татсан байна.

Д.Сүндийд оноосон ялыг зургаан сар болгож багасгасныг прокурор эсэргүүцжээ
Д.Сүндийд оноосон ялыг зургаан сар болгож багасгасныг прокурор эсэргүүцжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​