Унгар улсын нутаг дэвсгэрийн 27 өөр хэсгээс олдсон эртний авар дайчдын шарил Монголоос гаралтай болохыг тогтоожээ. Судалгааг олон улсын эрдэмтдийн баг гүйцэтгэж, үр дүн, дүгнэлтээ “Science Magazine” сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Судалгаагаар эдгээр оршуулгын хамгийн эртний ДНХ нь тухайн цаг үеэс хэдэн арван жилийн өмнө зүүн Монголын нутагт оршуулсан хүнийхтэй бараг адилхан байсан аж. Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэн Чонвон Жонг “ДНХ маш ойрхон байгаа тул хооронд нь нэг үе юм уу түүнээс бага хугацаа өнгөрсөн гэж бид үзэж байна.
Унгар болон Европын бусад нутгаас олддог аварын элитүүдийн булшнаас авсан ДНХ-ийн дээжүүд нь Зүүн Азийн шинж тэмдгийг хадгалсаар байгаа нь тухайн үед монголоос нүүдэллэж очсон хүмүүс Европт олноор суурьшиж байсныг, эсвэл 1500 жилийн өмнө Монголоос нэмэлт цагаачид Европ руу ирсээр байсныг харуулж байна гэж Венагийн их сургуулийн эрдэмтэн Уолтер Пул бичжээ.