Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ өчигдөр /2022.04.05/ хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг “өөрийнх нь хүсэлт”-ээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Өчигдөр болсон компанийн ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд н.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. н.Даваацэрэн гэх энэхүү эрхэм нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан н.Даваацэрэн гэх албан бус мэдээлэл байна.
Тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалтай холбоотой асуудалд нэр холбогдсон нэгэн ажээ.