Холидэй Инн зочид буудалд
09:00 цагт Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сургалт, семинар болно.
УБЦТС компанийн хурлын танхимд
09:00 цагт Эрчим хүчний салбарын 100 жил, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 90 жилийн ойн нэрэмжит “ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ-УХААЛАГ СҮЛЖЭЭ” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Төрийн ордонд
09:00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ.
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Төв номын санд
11:00 цагт Тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.
Боловсрол шинжлэх ухааны яамны гадна
11:00 цагт Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тухайн сургуулийн сэтгэлзүйч хэвлэлийн хурал хийнэ.
Ардчиллын өргөө Шонхор Тауэрт
11:00 цагт Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд мэдээлэл хийнэ.
Эрүүгийн цагдаагийн албаны байранд
11:30 цагт Эрүүгийн цагдаагийн албанаас цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл өгнө .
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт
15:30 цагт Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийн хэвлэлийн хурал болно.