Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газрын угаалгын өрөөнд холимог тулааны тамирчин Э.Шинэчагтага, хөтлөгч Т.Оргил нарт зодуулсан тухайгаа хэвлэлд өгсөн яриандаа хэллээ. Тэрбээр хэлэхдээ:
“Т.Оргил тухайн үед согтуу, харин Э.Шинэчагтага эрүүл байсан. Тэд намайг угаалгын өрөөнд хэрцгийгээр зодсон. Эмчийн үзлэгт ороход миний хэвлийн хөндийг нээнэ гэж хэлсэн. Гар цууралттай, бөөр няцралттай гэж гарсан. Хэд хэдэн газраа гэмтэл авсан. Тухайн хэрэг гарсны дараа Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн, шалгаж байгаа” гэв.
Эх сурвалж: Toim.mn