Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн Орос хэлний багш сурагчаа зодсон асуудлыг хэн ч тоохгүй байгааг тус сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг эсэргүүцэн, нийгмийн анхааралд авчрахын тулд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үсээ хусууллаа. Тэрээр нийгэм баргийн зүйлийг тоохоо больсон учраас энэ үйлдлийг хийж байгаа гэж тайлбарлалаа.
Сурагчийн ширээн дээрээс цүнхээ авахдаа цүнхний хажууд байсан сандлыг татаж унагаасан гэсэн шалтгаанаар багш нь сурагчаа зодсон гэдгийг хэлэв.
Сурагчдаа гар хүрсэн багш нь 12-р сургуулийн захирлын нөхөр бөгөөд тухайн сургуульд орос хэл заадаг байжээ.