fbpx Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: Нээлттэй банк нь дижитал технологи, хамтын ажиллагаанд суурилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 24 секунд

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: Нээлттэй банк нь дижитал технологи, хамтын ажиллагаанд суурилна

Банкны салбарын технологийн хөгжил, дижитал шилжилтийн талаар Голомт банкны Мэдээллийн технологи, Дижитал банк хариуцсан захирал М.Сайнбилэгтэй ярилцлаа.

- Та банкны салбарт мэдээллийн технологийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай хүн. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил энэ салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. Арван жилийн дараах банкны салбар ямар байх бол? Төсөөллөөсөө хуваалцаач?

Банкны салбар хадгаламж, зээл, төлбөр тооцоо гэсэн үндсэн гурван чиглэлд суурилсан үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд эрт дээр үеэс энэ гурван үндсэн үйлчилгээ огт өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй байх. Харин энэ гурван үйлчилгээг харилцагчдад хүргэх арга замууд технологийн хувьд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Тухайлбал, үүрэн холбооны хөгжлийн оргил үед мобайл банкны үйлчилгээ, интернэт түгэн дэлгэрэх үед интернэт банкны үйлчилгээ бий болсон. Харин одоогоор дижитал технологи болох хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан дижитал банкны үйлчилгээ хэрэглээнд орж байна. Түүнчлэн Голомт банк технологид суурилсан үйлчилгээгээр түүчээлэгчийн хувьд 2020 оноос эхлэн Open banking буюу “Нээлттэй банк” концепцийг Монголд анхлан танилцуулсан. Тэгэхээр банкны үйлчилгээ нь тухайн цаг үедээ тэргүүлж байгаа технологийн дагуу хувьсан өөрчлөгддөг.

Арван жилийн дараах бидний өдөр тутмын амьдралд ямар технологи голлох үүргийг гүйцэтгэхээс хамааран салбарын дүр зураг харагдана. Магадгүй үүлэн технологи, блокчэйн, метаверс гэсэн технологийн гурван шийдэл тэргүүлэх болов уу. Бид удахгүй банкны үйлчилгээг метаверсэд авдаг болох байх.

“Нээлттэй банк нэршил нь нээлттэй өгөгдлөөс эхлэлтэй буюу иргэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн платформоо ашиглан хувийн мэдээллээ удирдах тухай юм. Банкны харилцагч өөрт хамгийн ойр, хэрэглэхэд хялбар, зардал багатай платформыг ашиглан банкны үйлчилгээг авах юм.”

- Тэгвэл Голомт банкны нэвтрүүлж буй “Нээлттэй банк” гэх ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлавал?

Нээлттэй банк нэршлийн суурь нь нээлттэй өгөгдлөөс эхлэлтэй. Энэ нь иргэн хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн платформоо ашиглан хувийн мэдээллээ удирдах тухай юм. Банкны харилцагчийн хувьд гэхэд өөрт хамгийн ойр, хэрэглэхэд хялбар, зардал багатай платформыг ашиглаж банкны үйлчилгээг авахыг хэлж байгаа юм. Тухайн харилцагч интернэт худалдааны Shoppy платформ эсвэл Veritech ERP системийг их ашигладаг бол үүн дээрээс өөрийн дансны үлдэгдлээ шалгах боломжтой буюу энэ нь банкны аппликэйшн дээрээс дансны үлдэгдлээ шалгадагтай адил өндөр нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах юм. Нөгөө талаас Нээлттэй банкны концепц хэрэгжсэнээр тухайн харилцагч өөрийн хуваалцахыг хүссэн санхүүгийн мэдээллээ гуравдагч талд өгөх боломжийг бүрдүүлнэ. Байгууллагын харилцагчдын хувьд гэхэд өөрсдийн санхүүгийн систем дээрээсээ банкны бүх үйлчилгээг авч байна. Цаашлаад тухайн байгууллагын ажилтан цалингийн зээл авах боллоо гэж бодъё. Өмнө нь тухайн ажилтан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын мэдээллээ банканд аваачиж өгч байж зээлээ авдаг байсан бол одоо өөрийн байгууллагын ERP систем дээрээсээ зээлээ шууд авах боломж бүрдэж байгаа. Илүү өргөн утгаар авч үзвэл энэхүү Нээлттэй банк концепцоороо дамжуулан бид харилцагч болон хамтрагч байгууллагуудаа дижитал шилжилт хийхэд нь тусалж, хамтарч байгаа юм.

Голомт банк дижитал шилжилтээр салбартаа тэргүүлдэг. Бид цаашид ч дижитал шилжилтээр өөрсдөө тэргүүлэхийн сацуу энэ бий болгосон давуу талаа харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа хуваалцаж, Монголын нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шилжилтийг хамтдаа хийх нь л бидний гол зорилго юм. Учир нь дижитал шилжилтийн хамгийн чухал хэсэг нь харилцан холбоо, уялдаа, дэд бүтцээ хуваалцах, зардлаа хэмнэх /sharing economy/ юм.

- Нээлттэй банк концепц танай банканд хэзээнээс боловсорч, хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний нөөц зарцуулсан бэ?

Голомт банк Монгол Улсын банкны салбарт техник технологийн шийдлийг анхлан нэвтрүүлсээр ирсэн. Банкны ямар төрлийн шинэлэг үйлчилгээг дотоодод нэвтрүүлэх вэ гэдэг дээр бид голлон анхаарч ажилладаг бөгөөд энэ үндсэн зарчим, соёл манай банканд 20 жилийн өмнөөс тогтсон. Энэ утгаараа бид 2019 оноос эхлэн суурь судалгаануудаа эхлүүлж, 2020 онд туршилтын журмаар хэрэглээнд оруулж, өнгөрсөн оноос бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж эхлээд байна.

- Тэгвэл Голомт банк цаашид харилцагчдадаа зориулан ямар шинэлэг үйлчилгээг санал болгох төлөвлөгөөтэй байна вэ?

Бид харилцагчдын банк, санхүүгийн бүхий л хэрэгцээг хангасан багц бүтээгдэхүүн, үйлчилгээг технологийн давуу талд суурилан хүргэхээс гадна бусад байгууллагуудтай хамтрах, дэмжих замаар нэмэлт үнэ цэн, онцлогийг бүрдүүлж, зардал, цаг хугацааг хэмнэсэн банк санхүүгийн болон банк санхүүгийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэхээр зорин ажиллаж байна. Жишээлбэл, хүн бүр аялахыг хүсдэг ч аялалд зарцуулах хуримтлалтай хүн цөөхөн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс аялахын тулд зээл авах эсвэл хадгаламж үүсгэх шаардлагатай болно. Гэтэл аялал жуулчлалын компани эдгээр үйлчилгээг үзүүлдэггүй. Үүнд бид Нээлттэй банкны шийдлийг ашигласнаар аялал жуулчлалын компани өөрөө эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэх боломжтой болох буюу харилцагч банканд хандах бус тухайн аялал жуулчлалын компанийн платформ дээрээс банкны болон аяллын үйлчилгээг нэг дороос авна гэсэн үг юм. Энэ бол Нээлттэй банкны нэг давуу тал.

зураг

- Та бүхэн Нээлттэй банк концепцийн хүрээнд ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа вэ?

Бид бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн бас нээлттэй байгаа. Одоогоор Shoppy, Banana Mall, UBcab, TapaTrip, АПУ, Veritech ERP, CU сүлжээ дэлгүүр, E-Mongolia зэрэг салбар бүрд үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудтай хамтраад эхэлсэн.

- Голомт банктай хамтран ажиллахад ямар шаардлагуудыг тавьдаг вэ?

Нээлттэй банкны хүрээнд бид олон улсын стандарт, нууцлал, аюулгүй байдлыг хангасан API менежмент системүүдийг ашигладаг бөгөөд технологийн хувьд энгийн суурь шаардлагуудыг тавьж байгаа. Хамгийн гол нь тухайн байгууллагын бизнесийн загвар, үйл ажиллагааны процесс нь нээлттэй байх ёстой.

“Бид дижитал шилжилтээр өөрсдөө тэргүүлэхийн сацуу энэ бий болгосон давуу талаа харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа хуваалцаж, шилжилтийг хамтдаа хийх нь л бидний гол зорилго.”

- Дэлхийн банк, санхүүгийн салбарын өнөөгийн хөгжил, түвшинтэй харьцуулахад Голомт банк хаана яваа бол?

Монгол Улс бол хөгжиж буй орнуудын нэг. Энэ хэсэгт багтаж буй бусад улс орнуудтай харьцуулахад Монголын банкны систем тэргүүлэгчдийн хэмжээнд үнэлэгддэг бөгөөд Голомт банк нь Монголын банкны системд түүчээлдэг. Мөн Монголбанкны манлайлал ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголбанк 2014 онд “Real time” буюу бодит цагийн горимын банк хоорондын дансны гүйлгээний системийг нэвтрүүлсэн ба тухайн үед дэлхий даяар 10 гаруй улс л ийм системтэй байсан юм. Мөн өнгөрсөн онд Монголбанкнаас EMV чиптэй контактлесс Т-төлбөрийн картыг танилцуулснаар төв банк нь энэ шийдлийг нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болоод байна.

- Голомт банк өнөөдөр Нээлттэй банк гэх хөгжлийн үе дээрээ яваа юм байна. Тэгвэл хөгжлийн дараагийн зогсоол хаана байх вэ?

Миний харж байгаагаар технологийн хөгжил нь үүлэн технологи, блокчейн, хиймэл оюун ухаан гэсэн суурь шийдлүүдэд төвлөрөх болно. Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн зөвлөх үйлчилгээнүүд ч ихээр гарах байх. Одоогоор манай Интернэт банкны хувийн санхүү гэсэн функц хиймэл оюун ухаанд тулгуурлан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч улам хөгжүүлнэ. Мөн харилцагчийн дуу хоолой, яриаг таньж виртуал орчинд үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүд нэвтэрнэ гэж харж байгаа. Мөн сүүлийн үед бид блокчейн технологид ихээхэн анхаарал хандуулж байна. Банк төвлөрсөн бүтэцтэй байдаг бол блокчейн нь төвлөрсөн бус бүтэцтэй байдаг. Гэхдээ энэ нь банк блокчейн технологийг ашиглах боломжгүй гэсэн үг биш юм. Бид энэ жилдээ багтаан блокчейн технологид суурилсан үйлчилгээг бодит хэрэглээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Иргэд ямар платформ, технологи ашиглаж байна тэр технологиуд дээр л банкны үйлчилгээ хүрч, суурилах болно.

- Танай банк өөрийн Интернэт банк, мөн SocialPay дижитал хэтэвчтэй. Тэгвэл энэ үйлчилгээг нэвтрүүлсэн алсын хараа юу байв?

Дижитал шилжилтийн нэг чухал шинж нь харилцан хамаарал буюу олон байгууллагууд хамтран нэг платформ дээр төвлөрөөд эсвэл холбогдоод, бие биеэ дэмжээд явах юм. Энэ утгаараа бидэнд бусад байгууллагуудтай саадгүй, чөлөөтэй хамтран ажиллах платформ шаардлагатай болсон тул SocialPay дижитал хэтэвчийг анх нэвтрүүлж байлаа.

“Бид өөрсдийн бүтээсэн, илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар дижитал шилжилтийг илүү эрчимжүүлэх болно. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагч хожиж, нийтээрээ зардал, цаг хугацаагаа хэмнэж байх ёстой.”

- Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарт старт-ап, финтек компаниуд олноороо орж ирж, цахим мөнгө, койнууд ихээр бий болж байна. Эдгээр өөрчлөлтүүд салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

Эерэг нөлөө үзүүлж байгаа. Бид хамтын ажиллагаанд ч, өрсөлдөөнд ч аль алинд нь бэлэн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ салбарын том, жижиг тоглогчид бүгдээрээ дижитал шилжилтийг нэг финтек, эсвэл нэг банк дангаараа хийдэггүй юм байна гэдгийг ухаарсан. Бид өөрсдийн бүтээсэн, илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж байж дижитал шилжилтийг илүү эрчимжүүлэх болно. Байнгын өрсөлдөөн эсвэл байнгын хамтын ажиллагаа гэж байхгүй буюу хамтын ажиллагаа ч өрсөлдөөний нэгэн адилаар шинэ санаа, тэсрэлтийн эх булаг байх боломжтой. Тэгэхээр би өрсөлдөөн ба хамтын ажиллагааг нэг зүйлийн хоёр тал гэж боддог. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагч хожиж, нийтээрээ зардал, цаг хугацаагаа хэмнэж байх ёстой. Ингэж чадвал бүх талууд одоо байгаагаасаа илүү үр ашиг хүртэх болно.

- Тэгвэл энэ салбарын тоглогчдоос Голомт банк технологийн тал дээр юугаараа онцгойрох вэ?

Голомт банк технологи суурьтай шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлдэг гэдгийг бид өөрсдөө ч, манай харилцагчид ч ойлгодог, мэдэрдэг. Тэр хэрээрээ харилцагчид маань биднээс шинэ гарц, шийдлийг байнга шаарддаг юм. Гэхдээ технологийн дэвшил нь харилцагчдад тулгарч байгаа ямар нэгэн асуудлыг шийддэг, давуу талыг авчирдаг байх ёстой. Түүнээс биш шинэ гарсан технологи бүрийг нэвтрүүлээд байхдаа гол биш. Бид энэ зарчим, арга барил дээр их туршлагатай, тэргүүлнэ гэдэгтээ ч бат итгэлтэй байдаг.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Гүүр хулгайлж зарсан этгээдүүдийг Энэтхэгийн цагдаа эрэн сурвалжилж байна
Гүүр хулгайлж зарсан этгээдүүдийг Энэтхэгийн цагдаа эрэн сурвалжилж байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​