fbpx Путинтэй хийсэн уулзалт нь “хатуу ширүүн” уур амьсгалтай болсныг Австрийн канцлер мэдэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 57 секунд

Путинтэй хийсэн уулзалт нь “хатуу ширүүн” уур амьсгалтай болсныг Австрийн канцлер мэдэгджээ

Даваа гарагт Австри улсын канцлер Карл Нехаммер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.

Москвагийн ойролцоо Ново-Огарево дахь Путиний амьдардаг өргөөнд болсон уулзалт харьцангуй богино буюу 75 минут үргэлжилжээ.

Канцлер Нехаммер нь Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш Путинтэй нүүр тулж уулзсан Европын Холбооны гишүүн улсын анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

“Уулзалт тийм ч найрсаг уур амьсгалтай болсонгүй. Путинтэй маш илэн далангүй, шулуун, хатуу ширүүн яриа өрнүүллээ” гэж Нехаммер уулзалтын дараа мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн Бямба гарагт Киев хотод айлчилж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм.

“Аль аль талдаа хохиролтой, хэн ч ялахгүй дайныг дуусгах ёстой гэсэн анхааруулгыг Путинд хүргэх нь миний хамгийн гол зорилго байлаа. Түүнд үүнийг нэг удаа хэлэх хангалтгүй. Арван удаа хэлэх ч хангалтгүй. 100 удаа хэлэх хэрэгтэй ч байж магадгүй. Гэхдээ энх тайвныг тогтоох, Украины ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийх ёстой гэж би бодож байна” гэж Нехаммер мэдэгджээ.

Байгалийн хийн хэрэгцээнийхээ 80 хувийг Оросоос авдаг Австрийн өмнөх засгийн газар Москватай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг байсан юм.

Харин Карл Нехаммерын засгийн газар уг хандлагыг үндсээр нь эргүүлж, Украинд эзлэн түрэмгийлэл явуулж буй ОХУ-ыг буруутгаж, Европын Холбооны хориг арга хэмжээг дэмжиж, Оросын дипломатчидыг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байгаа.

Тиймээс канцлерынхаа Путинтэй хийсэн уулзалтад Австрийн улс төрийн хүрээнийхэн нэлээд болгоомжлонгуй хандаж байна.

“Австрийн канцлер Нехаммерын Путинтэй хийсэн уулзалт ярьж байгаагаасаа илүү ач холбогдолтой болсон гэж найдъя. Австри улс өнгөрсөн хугацаанд Москвад ашигтай тэнэгийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн” гэж Зальцбургийн Их сургуулийн улс төр судлаач, профессор Райнхард Хайниш твиттер хуудсандаа бичжээ.

Нехаммерын тэргүүлдэг эвслийн засгийн газрын нэг холбоотон болох Ногоон нам Путинтэй хийсэн уулзалтыг таатай хүлээж аваагүй байна.

Тус намын гадаад харилцаа хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Эва Эрнст-Дзидзич “Би Путинтэй хийсэн уулзалтыг сайшаахгүй байна. Энэ бол дипломат ажиллагаатай ямар ч холбоогүй арга хэмжээ. Хэлэлцээ хийхэд тохирсон арга зам ч биш. Путин үүнийг суртал нэвтрүүлгийнхээ нэг хэсэг болгоно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: Reuters

Нэг ам.доллар 3021 төгрөгтэй тэнцэж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​