fbpx Ж.Байден ирэх сард Японд айлчилж, дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Ж.Байден ирэх сард Японд айлчилж, дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцоно

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 5 дугаар сарын сүүлээр Японд айлчилж, АНУ-Япон-Австрали-Энэтхэгийн дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Энэ нь дөрвөн талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буй Ж.Байдений албан тушаалаа авснаас хойш Японд хийж буй анхны айлчлал болох юм.

Даваа гарагт Ж.Байден Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой цахим уулзалт хийх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

ОХУ, Украины дайныг хэрхэн зохицуулах нь дөрвөн талт аюулгүй байдлын уулзалтын гол сэдэв байх болно.

Энэтхэг улс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд нэгдээгүй бөгөөд НҮБ-ын ОХУ-ыг буруушаасан тогтоолд түдгэлзсэн санал өгсөн нь АНУ, Австрали, Япон улсуудаас ялгаатай.

А.Анхбаяр

Эх сурвалж: Монцамэ агентлаг

В.Зеленский БНСУ-аас цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ
В.Зеленский БНСУ-аас цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ