fbpx Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас явж эхлэхээр болсныг Улаанбаатар төмөр зам ХНН мэдэгдлээ.

Тодруулбал, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялах аж.

Цагийн хуваарь:

Улаанбаатар - Эрхүү чиглэл:

БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү- Улаанбаатар чиглэл:

БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирэх аж.

Тавигдах шаардлагын тухайд хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /Цаг нь тодорхой байх/

Хөгжлийн банкинд өнөөдрийн байдлаар 151,328,086,239 төгрөгийн төлөлт хийгдээд байна
Хөгжлийн банкинд өнөөдрийн байдлаар 151,328,086,239 төгрөгийн төлөлт хийгдээд байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ