fbpx Д.Сумъяабазар: Төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 40 секунд

Д.Сумъяабазар: Төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль ч шатанд авлига, хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдог. Нэгэнт бий болсон энэ тогтолцоог маргааш, нөгөөдөр гэхчлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тэр утгаараа өнөө цагийн мэдээллийн технологийг ашиглаж, цахим үйлчилгээг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр авлига, хүнд суртал эхнээсээ хумигдаж байна.

Авлига хэрхэн бий болдог вэ?

-Төрийн захиргааны байгууллагын хүнд суртлаас

-Олон шат дамжлага, шат шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас

-Ойлгомжгүй хууль, дүрэм журмаас

-Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтлоос

-Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол нөлөөлөх гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэж, авлига, хүнд суртал нийгэмд бий болдог байна.

Нийслэлээс өгч буй зөвшөөрөл, батламжуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид ч хотын зүгээс үзүүлэх үйлчилгээнүүд нээлттэй, ил тод болно. Энэ хэрээр авлига, хүнд суртал гэдэг зүйл агшсаар байна гэдгийг хотын удирдлагын баг онцолж байгаа юм.

Д.Сумъяабазар: Технологийн шинэчлэлд хот манлайлал үзүүлэх ёстой

Нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, цахим бүртгэл, үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан байна.

Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн цахим үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл аливаа үйл хэргийн санаачлагч, анхдагч байж ирсэн. Манай инженерүүдийн санаачилсан e-servise систем e-mongolia болон өргөжөөд явж байна. Одоо “Нэг тархи-нэгдсэн систем”-ийн угсралтыг манай мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд хийж байна. Цаашид ч технологийн шинэчлэлд хот манлайлал үзүүлэх ёстой. Технологийн шинэчлэл, өөрчлөлт, дэлхийн хөгжил хаана явж байгааг судлаад, хөгжлийг араас нь биш, урдаас нь барьж явдаг бүтэцтэй болох учиртай. Бодлогын судалгаа, шинжилгээний хүрээлэнг байгуулж байна. Тус хүрээлэнд шинжлэх ухааны судалгаа хийх юм. 10-20 жилийн дараахыг урьдчилан тооцоолж, мэдээлдэг хүрээлэн болно. 10 жилийн өмнөх болоод дараагийн 10 жилийг харж чадахгүйгээр бид хөгжил ярих боломжгүй. 20 жилийн дараа юу болох вэ гэдгийг бид бас урьдчилаад харж байх ёстой. Тэр бүх дүгнэлтийг удирдлагын түвшинд танилцуулдаг байх ёстой. Одоо бол бид хожигдчихоод араас нь гүйгээд байна шүү дээ. Нийгмийн суурь судалгаа ч тэгж явах ёстой. Хүний хөгжил ямар байх вэ, ирээдүйн Улаанбаатар хот ямар байх, дараагийн 10 жилд тулгамдсан асуудал юу байх зэрэг нь Хотын даргын ширээн дээр байж байх ёстой юм. Тэрийг хараад хөгжил, бодлого, шийдэл, хөрөнгө санхүүгийн шийдвэрүүд явах учиртай. Одоо бол бид болохоо байчихаар нь л яах вэ гээд яваад байгаа. Хот болоод төрийн албаны ажил ийм байдлаар явж болохгүй. Үүнд төрийн тусгай албадуудын үүрэг, оролцоо маш чухал байгаа. Мэдээж системийн шинэчлэл, цахимжуулалт яригдана. Энэ нь өөрөө авлига, хүнд суртлаас ангид байх, төрийн үйлчилгээ, албыг чанаржуулах, түргэн шуурхай болгох, цаг хугацааг хэмнэх, шууд болон шууд бусаар алдагдлыг бууруулах олон давуу талыг бий болгоно гэсэн юм.

Зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна

Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга ийн өгүүлэв.

-Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл ажиллагаа цахимд шилжсэн. Барилгын үндэс газар шүү дээ. Тиймээс газрын менежментээ зөв болгох хэрэгтэй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэл дэх газрын асуудлыг цэгцлэх юм. Үүний дараа биржтэй болж, иргэд, аж ахуйн нэгж хэн нэгний дэмжлэгээр бус, дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй явдаг болно. Ингэснээр газрыг худалдан авч буй хүмүүсийн хөрөнгө эрүүл, хуулийн дагуу бүртгэлтэй хөрөнгө байх юм. Том зургаараа Улаанбаатар хот авлигаас ангид болох төдийгүй улсын хэмжээний авлигын индексийг бууруулах юм. Газрын асуудал шийдэгдчихээр барилгын хүнд суртал, 44 гарын үсэг зуруулдаг буруу зуршил алга болно. Тэр олон гарын үсгийг зуруулах гэж хагас жил шахам болдог байсан бол цахимд шилжсэнээр долоо хоногийн дотор барилгын зөвшөөрөл шийдэгддэг болно. Хэрэвзээ бичиг баримт нь дутуу бол бүрдүүлэх материалыг нь шилэн байдлаар мэдээлж, дахин долоо хоногийн хугацаа өгөх буюу 14 хоног дотор л асуудал шийдэгддэг болох жишээтэй. Барилгынхан зөвшөөрлөө хөөцөлдсөөр явтал урин дулааны улирлыг алдаж, тэр нь улирлын чанартай салбарт бүтэн жилийн ажил алдсантай адил тусдаг. Үүнээс болж компаниуд банкны зээл, хүү, торгууль, алданги хүлээж байдаг. Ийм цаг үед тэгж хүнд суртал үзүүлэх юм бол эдийн засаг, ажлын байрны алдагдлыг төр нь өөрөө бий болгож байна гэсэн үг. Төр нь асуудлыг аль болох хурдан шийдэх тусмаа нэг компанийн цаана 100-400 ажлын байр, нийгмийн асуудлыг шуурхай зохицуулж байна гэсэн үг хэмээсэн юм.

Энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болох юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва:

-Өнгөрсөн онд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдлыг нэгтгээд харахаар, газрын харилцаа, барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт үзүүлж буй үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж, хүнд суртал болж байна, магад цаанаа авлига үүсэх эрсдэл байна гэдгийг харуулж буй юм. Бид газрын чиглэлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Одоо газартай холбоотой гомдол санал бага болсон. Энэ онд барилгын салбарын 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Зургадугаар сарын 1 гэхэд цахимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.

"Авлига улс орон, хүүхэд, залуучуудын бүх боломжийг булаадаг"

Авлига хүнд суртлыг үгүй хийхийн тулд ил тод, нээлттэй, цахимд шилжихээс гадна хууль эрх зүйн орчин шаардлагатай. Тэгвэл энэ оны тавдугаар 1-нээс Цахим хөгжлийн хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад түлхэц өгөх юм. Нийслэл хот ч цаашид цахим шилжилт, авлига хүнд суртлыг бууруулах том амбицтай байна.

-Авлигатай тэмцэх газрын гаргасан шударга байдлын үнэлгээг тогтоох судалгаагаар НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарлаа. Энэ бол төрийн үйлчилгээний байгууллагууд дотроо тодорхой хэмжээний манлайлалтай оролцож байгаа хэлбэр болов уу. Цаашид бусад төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудтай НЗДТГ ямар манлайлалтай оролцох вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас мэдээлэл, сонсгол хийлгэж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Шударга ёсыг эрхэмлэе” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, санал солилцсон томоохон арга хэмжээ боллоо. Авлига бол хүн аливаад донтдогтой адил. Наанаа авлига гэсэн цөөхөн үсгээр илэрхийлж байгаа ганц үг боловч цаад үр дагавар нь улс орон, хөгжил, ирээдүйн хүүхэд, залуучуудын бүх боломжийг булааж авдаг, асар хортой зүйл. Энэ донтолтоос гарахын тулд соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. Дүүргийн шат шатны удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй. Бид ч гэсэн хяналтын механизмаа ажиллуулья гэсэн зарчмын бодлогын шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Дахиад соён гэгээрүүлэх ажлуудыг хийнэ. Хандлагаа өөрчилж, төрийн үйлчилгээ гэж юу байдаг талаар сургалт болон соён гэгээрүүлэх ажлуудыг давхар хийгээд хүн рүүгээ чиглэсэн хөгжүүлэлтийг хийхэд учиртай гэж ойлгож байгаа. Хүнээ хөгжүүлэхгүй, хүн рүүгээ тулж очихгүй учраас бид авлигын индексийг бууруулна, арга хэмжээ авна, шийдвэр гаргана гэж мянга яриад авлига буурахгүй. Тэгэхээр ерөөсөө хүнтэйгээ тулж ажиллах нь чухал. Шийдвэр гаргах, удирдах түвшний 500 гаруй хүн энэ зөвлөгөөнд оролцсон. Эдгээр хүмүүс эхлээд уураг тархиа зөв болгож ажиллах ёстой. 500 орчим төрийн жинхэнэ албан хаагч, удирдах түвшний хүмүүс сэтгэлтэй, бодлоготойгоор зэрэг хөдлөхөд авлигыг дор нь бууруулж, иргэдийн төрийн албанд итгэх итгэл сэргэн, иргэд-төрийн гүүр болсон нийслэлийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үндэсний эв нэгдэл эндээс эхэлнэ. Энийг цэгцлэх ёстой. Тэгж байж бид энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэж Хотын дарга онцлов.

Гэхдээ дан ганц хууль, эрх зүйн орчин, цахим шилжилт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлснээр авлига, төрийн албаны хүнд суртал 100 хувь үгүй болох боломжгүй. Илүү үр дүнтэй болгохын тулд төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа, хандлагад нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт, нөлөөллийн ажлуудыг хийж эхлүүлсэн байна.

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахад иргэдэд дарамт болохгүйн тулд шат дамжлагыг багасгахаар төлөвлөжээ. Учир нь 2022 оныг “Иргэн төвтэй Улаанбаатар” болгохоор хотын удирдлагын баг зорьж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа
COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​