fbpx Улсын нууцыг удирдах эрх Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд

Улсын нууцыг удирдах эрх Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд шилжинэ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тагнуулын байгууллагын тухай хуулийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Одоогоор байнгын хороогоор дэмжигдээд явж буй. Гэтэл Тагнуулын байгууллагын тухай хуулийг өөрчлөх үндэслэл, заалт нь бараг ганцхан асуудалд төвлөрч байгаа гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчинд шилжүүлэх өөрчлөлтийг оруулж ирлээ. Нэг ёсондоо, зэвсэгт хүчин цэргийн тагнуулын байгууллагаа ТЕГ-аас буцааж авч буй хэрэг юм. Үүнийгээ тагнуулын байгууллагын тогтолцоог шинэчлэх гэж тайлбарлаж байгаа.

Олон улсын нөхцөл байдал, хувьсан өөрчлөгдөж буй аюул заналтай холбоотойгоор анхаарах, сэрэмжлэх зүйлс нэмэгдэж байгаа нь зүй. Гэхдээ цэргийн тагнуулын байгууллага гэсэн бие даасан бүтцийг Зэвсэгт хүчний мэдэлд сэргээн байгуулах үндэслэлийг харвал эрх мэдэл, зөрчилдөөнтэй гэмээр хэд хэдэн заалт анзаарагдана. Ингэхдээ ҮАБЗ-өөс эхлээд улсын нууц мэдээллийг авах эрхтэй нэгжид өгч буй тагнуулын байгууллагын мэдээлэл, зөвлөмж “төгс” биш байна.

Өөрөөр хэлбэл, ТЕГ сул ажиллаж байна. Мэдээлэл өгөхдөө олон шат дамжлагаар хугацаа алдаж байна гэсэн санаа цухалзаж буй юм. Тиймээс Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллагыг салгаж нэгнээс нь хараат бус бүтэцтэй болгож зарим хамаарах зохицуулалтыг хүчингүй болгох юм.

Түүнчлэн Цэргийн тагнуулын газар өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяанд байхад ЗХЖШ-ын удирдлага улсын нууцтай холбоотой мэдээллийг ямар ч шат дамжлагагүй шууд авч, үүссэн цагийн байдалд нийцсэн шийдвэрийг хугацаа алдахгүйгээр гаргах давуу талтай байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал удааширч, шат дамжлага олширч, хугацаа алдсанаар цэргийн ямар ч шатны удирдлага тогтоосон хугацаанд оновчтой шийдвэр гаргах боломж хязгаарлагдсан. Ялангуяа, Зэвсэгт хүчний жанжин штабын стратегийн команд-штабын сургуулилт, төлөвлөлт, явцад ихээхэн бэрхшээл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь харьяа байгууллагадаа үүрэг өгч хэрэгжүүлдэг тогтолцоо алдагдсан гэж хэлж болно.

ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын бүтцэд тагнуулын хангалтыг нэг албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа нь зэвсэгт хүчний анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах боломжгүй байдлыг үүсгэж, мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа алдагдахад хүрээд байна. Тиймээс Цэргийн тагнуулын байгууллагыг зэвсэгт хүчний бүтцэд сэргээн байгуулснаар оперативын болон тактикийн тагнуулын байгууллагуудын тогтолцоо бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Үүгээр зогсохгүй салан тусгаарлах үзэлтэн, террорист бүлэглэлүүд, тэдгээрийн үйл ажиллагаа, зэвсэгт тэмцэл явуулж байгаа арга хэлбэр, хүч хэрэгслийн талаарх мэдээллийг олзворлох, дүгнэлт гаргах, цэргийн анги, салбарыг болзошгүй ажиллагаанд бэлтгэх үүргээ биелүүлэхэд зэвсэгт хүчний бүтцэд цэргийн тагнуул байхгүйгээс холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах үүргээ биелүүлж чадахгүй байна гэжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын бүтцэд байсан цэргийн тагнуулын байгууллагыг ТЕГ-ын бүтцэд шилжүүлснээр хийдэл, зөрчил гарсан гэв.

Тагнуулын байгууллагын хууль өөрчлөгдсөнөөр Цэргийн тагнуулын байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга томилно.

Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгтч хүний жанжин штабын харьяанд шилжүүлэхтэй холбогдсон шилжилтийн хугацааг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрийн хүртэл гэж өөрчлөхөөр байнгын хороогоор дэмжээд байгаа юм. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэхэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, тус яамны ТНБД, ЗХЖШ-ын дарга, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар нарын хүмүүс оролцож байгаа юм.

Тагнуулын байгууллагын хуулийн өөрчлөлттэй хамт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг өргөн барьсан. Уг хуулиар Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулдаг. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр дээрх байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг төлөх зохицуулалтыг нарийвчлан тусгаж буй аж.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд оршуулгын зардал олгогддоггүй хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулжээ.  

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Жавхлан: Цагаан будаа, элсэн чихрийн дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул төр оролцох шаардлагагүй гэж үзсэн
Б.Жавхлан: Цагаан будаа, элсэн чихрийн дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул төр оролцох шаардлагагүй гэж үзсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​