fbpx МАНАН-г ил гаргасан тэмцэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
10 минут 9 секунд

МАНАН-г ил гаргасан тэмцэл

Яг 10 жилийн өмнөх энэ өдөр. 2012 оны дөрөвдүгээр сарын 13. Тэр өдрийн үүрээр цагдаа, АТГ гээд хууль хүчний байгууллагынхан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэрээс нь баривчилсан. Энэ үйлдлийг “...Баривчилсан” хэмээн зүгээр хэлэхэд их хэцүү. Учир нь өмнөх 12-ны өдрөөс Н.Энхбаярт халдаж эхэлсэн байдаг. Гэрийнх нь гадаа гар буугаар зэвсэглэсэн 5-6 хүн дайрсан. Тэд автомашиных нь цонхыг хагалж, Н.Энхбаярыг өөр машинд хүчээр суулгахыг оролдсон. Гэвч хамгаалалтын ажилтнууд нь арга хэмжээ авснаар, тэр ажиллагаа нь бүтэлгүйтэж, тэр ч байтугай нэгийг “олз”-нд үлдээчихсэн байдаг. Дайрсан хүмүүсийг цагдаагийн тусгайгийнх, бас АТГ-ын гүйцэтгэх ажилтнууд байсан гэх мэдээлэл бий.

Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан гэх үйл явдлыг “албан ёсны зохион байгуулалт бүхий халдлага” гэчихэд хэтийдэхгүй. Тийм ажилллагаа Монголд урьд өмнө болж байгаагүй. Хойшид ч болохгүй байх.

Тэр үйл явдлыг хамгийн оновчтой тодорхойлсон хүн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн юм. Тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “...Н.Энхбаярын асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Тухайн үе нь сонгуулийн ид өрнөлтийн үе байлаа. Үнэхээр монгол төрийн тэргүүн байсан хүн авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдож, эл асуудлыг гаргаж тaвиад тэр хүнтэй ярих асуудал байсан уу гэвэл байсан. Гэтэл үхрийн бөөр шиг тав зургаан асуудлаар ял тулгаж тэр нь шүүх дээр очоод няцаагдаад, хүчингүй болоод байгааг харахад Н.Энхбаярын хэрэг давхар тоглоом байжээ гэдгийг харуулаад байгаа юм.

Түүнээс хойш олон түмний хүсэл шаардлага, шинэ улс төрийн нөхцөл байдалд тулгуурлаад авлигатай тэмцэх ажил өрнөж байна. Татварынхны асуудал гарч ирлээ. Нэг хүн 10 хэдэн тэрбум төгрөг хураасан байна. Тэгэхээр татварын албанд ажилладаг хүний 5-10 хувь нь ийм байна гэж бодоход хэчнээн тэрбум төгрөг займчуулсан бол доо гэдгийг бодоход хэцүү. Үүнийг илрүүлж байгаа нь сайн хэрэг. Оюу Толгойн асуудал дээр нийгэм цэгцрэх тийшээ хандаад явчихлаа, Тавантолгойн асуудлыг юу болгосон нь илэрхий боллоо, МИАТ-ын асуудал, махны асуудал гээд л. Бид энд нэг килограмм нь 10 мянган төгрөгийн үнэтэй мах идэж байхад Дарханд махаа өмхийрүүлчхээд улсын нөөцөнд худалдаж авлаа гээд сууж байсан муухай үйлдэл илэрч байна. Энэ бол цаашид үргэлжлэх ёстой. Бүр өргөн хүрээтэй том асуудлыг хамрахыг ч байг гэхгүй. Монголын баялаг, Монголын газар шороог худалдсан асуудлыг сөхөхгүй байгаа шүү дээ” гэж ярьсан.

Ер нь бол Н.Энхбаярыг сүр дуулиан болгож баривчилсан үйл явдлыг зөвхөн монголчууд бус, олон улсад ч буруутгаж байв. “...Аймаар том авлигачин” хэмээн тархи угаалт явуулж байгаад уг ажиллагааг явуулсан ч тэр жилийн “Уол стрийт журнал”-ын авлигаараа тэргүүлсэн 10 орны хоёрдугаарт манай улс бичигдсэн хэвээр байв. Бас “Транспэрэнси интернэшнл”-ийн судалгаагаар авлигын индекс буураагүй байдаг.

Уг үйл явдлаас сарын дараа “Эмнести интернэшнл” байгууллагаас “...Монгол Улсад автократ засаглал тогтлоо” гэсэн албан бичиг ирүүлсэн. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны хүний эрхийн төлөв байдлын тайланд

“...Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэдэн сарын хугацаанд удаа дараа мэдээлэл авахаар дуудсан боловч ирэхээс татгалзсан шалтгаанаар УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө эрх баригчид баривчилсан. Шүүх ажиллагааны улмаас сонгуульд өрсөлдөх эрхээ алдсан” гэж бичсэн нь бий.

Түүнчлэн АНУ-ын сенатч Фейнштейн Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьсан. Тэр ч бүү хэл, Н.Энхбарыг цагдан хорих төвд өлсгөлөн зарлаж байхад НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, “...Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарах”-ыг хүсчээ. Мөн Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд “...Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчиллаа. Энэ нь улс төрийн зорилготой” гэж мэдэгдсэн.

Хүний эрхийн үндэсний комисс цагдаа нарыг буруутгасан. Хууль дээдэлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг мөрдөхийг АТГ, ШШГЕГ-ын удирдлагуудад зөвлөсөн билээ. Энэ хэрэг явдлын дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд Н.Энхбаяртай хүнлэг бусаар харилцсаныг шүүмжилсэн нь дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг.

Монголын хууль, хүчний байгууллага нэг хүний өмнөөс яагаад ингэж нэгдэж боссон бэ гэдэг их сонин. Халдлагыг гардан гүйцэтгэсэн цагдаа, АТГ, тэгээд прокурор, шүүхийнхэн зүгээр л тушаал биелүүлсэн болж таардаг. Харин тэднийг удирдлагаар хангаж ажилласан хүмүүс нь их сонин нэгдэл харагддаг. Сүүлд, тэд улс төрийн зөрчлийн улмаас хоорондоо муудаж, бие биеэ барьж өгсөн. Угаасаа өөр намын, өөр үзэлтэй, өөр байр суурьтай хүмүүс байсан л даа.

Чухамдаа Н.Энхбаярын тэр үед хэлээд байсан МАНАН бүлэглэлийнхэн тэгж ил гарч ирсэн.

Ер нь бол МАНАН бүлэглэл гэдгийг анх Н.Энхбаяр ярьсан. ...Үндсэн хууль, бусад хуулийг зөрчдөг АН, МАН-ын хэсэг бүлэг хүн нэг нэгийгээ хамгаалж, хуйвалдахыг хэлж байгаа юм” гэж өөрөө хэлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр Н.Энхбаярыг ингэж хүч хэрэглэн баривчлах болсон нь Ерөнхийлөгч байхаас нь хойш нийлсэн ашиг сонирхлын нэгдлүүд байсан гэхэд болно. Тодруулбал, Оюу Толгой, Тавантолгой зэрэг дээр гэхэд л Н.Энхбаяр тэднээс огт өөр байр суурьтай байсан. “...Олон нийтийн эзэмшилд байх нь зүйтэй” гэдэг байжээ.

Энэ мэт, өөр бусад томоохон зарчмын зөрүүнээс үүдэж, МАНАН нь Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний эсрэг ажиллаж унагасан. Улмаар Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш элдвээр оролдсоор байжээ. Үүний нэг жишээ нь ТЕГ-т 2011 оны тавдугаар сарын 1-нд “...Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын амь насанд халдахыг оролдсон хэргийг илрүүлж өгөөч" гэсэн хүсэлтийг Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан хүргүүлж байв. Хүсэлтэд “Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэр бүлийнхний амь насанд халдахыг заналхийлсэн, турхирсан, өдөөсөн заналхийлэл удаа дараа ирж байгаа тул илрүүлж өгнө үү” гэсэн байдаг. Ингэхдээ хуулийн байгууллагад хандах болсон тухайгаа тайлбарлаж, заналхийллийн талаарх холбогдох материалуудыг ТЕГ-т хэсэгчлэн хүргүүлж байжээ.

Харин энэхүү хууль бус, хүч хэрэглэсэн баривчилгааны өмнө Н.Энхбаяр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үед яаралтай хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлүүдийг нийтэд дэлгэсэн. Тэрхүү тэмдэглэлээс маш ноцтой зүйлүүд ил болсон. Хамгийн гол нь тухайн үед улс төрийн намуудыг төлөөлөн хуралд оролцож байсан хүмүүс 2012 онд төрийн өндөр албан тушаалд очсон байв. Тэмдэглэл ил болсон нь тэдний эрх ашгийг хөндсөн. Тиймээс нэн яаралтайгаар хууль хүчний байгууллагыг босгож барьсан. Түүнчлэн ердөө хоёрхон сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байв. Н.Энхбаярын нэр хүнд өндөр, нам нь улам өргөжсөөр байсан нь МАНАН-гийнхныг ийн хөдлөхөд хүргэсэн гэдэг.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр одоогоос 10 жилийн өмнө МАНАН-г ил гаргаж ирсэн байгаа юм. МАНАН одоо ч оршсоор байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “...Дор хаяж 10 жил тэмцэж байж МАНАН устах юм байна” гэж хэлж байв. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв.

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ахмад настанд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудтай танилцана уу
Ахмад настанд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудтай танилцана уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​