Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 28 нь Улаанбаатар хотод,
- 17 орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 594 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.