fbpx Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд явах зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд явах зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо

Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна.

Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн найман чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж буйг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэжээ.

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхаарууллаа.

Улсын их хуралд улсын ерөнхий прокурор шүдгүй арслан болсон
Улсын их хуралд улсын ерөнхий прокурор шүдгүй арслан болсон
 
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ