fbpx Амьдралаас “төрсөн” гишүүд амьдралаас тасарсан хууль санаачлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

Амьдралаас “төрсөн” гишүүд амьдралаас тасарсан хууль санаачлав

Аймаг, дүүргийн Засаг дарга нар аясаараа л төрийн түшээ болчихдог бичигдээгүй хуультай боллоо. Ард иргэд ч өөрсдийнх нь амьдралыг хамгийн сайн мэдэх хойно улс төрийн мэдлэг, туршлага ч яамай гээд итгэж дугуйлж орхисон нь энэ биз. Тиймээс ч энэ удаагийн Их хуралд амьдралаас “төрсөн” гишүүд бараг бүлэг бүрдүүлэх хэмжээнд орж ирсэн. Гэхдээ бүрэн эрх нь хэрэгжээд хоёр жил өнгөрчихөөд байхад иргэдийнхээ дуу хоолой нүд чих болж, үр дүнд хүрсэн нь энэ гээд онцлох хэлэх зүйл хэд байгаа билээ. Ингэж хардсаны учир нь аймаг, дүүрэг удирдаж байсан Засаг дарга нар парламентын зөөлөн суудалд тухалж, хууль батлалцаад ирэхээрээ ёстой л нуруугаа харуулж эхэлж байх шиг.

Үүний нэг жишээ нь, Засаг даргаар ажиллаж байсан гишүүдийн фракцийн өргөн барьсан Зөрчлийн хуулийн өөрчлөлт юм. Тодруулбал, Төв аймгийн Б.Батжаргал, Орхоны Д.Батлут, Өвөрхангайн Г.Ганболд, Хэнтийн Ц.Идэрбат, Өмнөговийн Н.Наранбаатар, Багануурын Ц.Сандаг-Очир, Дорноговийн Т.Энхтүвшин гээд Засаг даргаар ажиллаж байсан гишүүд цөөнгүй бий. Тэд Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахдаа торгууль, шийтгэлийг чангаруулах хуулийн төсөл санаачилж, лоббидож эхэлжээ. Хууль тусгаснаар торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлж, хүү төрүүлэх гэнэ. Энэ заалт хэрэгжээд эхэлбэл ард түмний амьдралд ямар их дарамт авчрахыг таашгүй. Торгуулийн мөнгөө 50 хувь нугалж төлөх нь битгий хэл хоногийн хоолоо яая гэж байгаа хэдэн өрх байгааг тэд аймаг удирдаж байхдаа мэдээгүй хэрэг үү. Эсвэл саарал ордонд орж ирээд санаа бодол нь өөрчлөгдөв үү. Ер нь дуртайдаа торгуулиа төлөхгүй байгаа хүн бараг л үгүй. Ихэнх нь санхүүгийн нөөц боломжгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Гэтэл Засаг даргаар ажиллахдаа ард иргэдийнхээ амьдралыг хангалттай мэдэж, асуудлыг нь харж чадаагүй юм бол хууль ёс сахиулна гэж олны өмнө попрохын оронд тойрогтоо очиж иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй дээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)

Дэлхий нийтээрээ инфляцид идүүлж байна
Дэлхий нийтээрээ инфляцид идүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​