Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 30 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 29 нь Улаанбаатар хотод,
- Нэг нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 165 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 609 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.