fbpx Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.

“Далан давхар” оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан нь өнөөдөр биеллээ олж байна. "Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжид санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж ийнхүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ.

Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлыг танилцуулж байна
Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлыг танилцуулж байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ