fbpx И.Конашенков: Украин ОХУ-ын нутаг дахь обьектууд руу довтолсоор байвал шийдвэр гаргах төвд нь цохилт өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

И.Конашенков: Украин ОХУ-ын нутаг дахь обьектууд руу довтолсоор байвал шийдвэр гаргах төвд нь цохилт өгнө

Украины зэвсэгт хүчин өчигдөр ОХУ-ын Курскийн хязгаар дахь хилийн пункт руу гал нээжээ. Курскийн амбан захирагч Роман Старовойт өчигдөр энэ талаар мэдээлсэн юм. Үүний дараа ОХУ-ыг Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игор Конашенков мэдэгдэл хийж, Украины зүгээс ОХУ-ын нутаг дэвсгэр дэх обьектууд руу дахин довтолбол шийдвэр гаргах төвд нь цохилт өгнө хэмээн хатуу анхааруулсан байна. Шийдвэр гаргах төв гэдэг нь Украины Зэвсэгт хүчний командлагч В.Зелинськийг хэлж байгаа юм.

Украины талаас гал нээсэн гэх Гордеевка хилийн харуулын цэг нь Украины хилээс дотогш 500 метрт байрладаг юм байна. Галын хариуд Оросын хилчид хариу гал нээсэн байна. Буудалцаанаар ОХУ-ын талаас хохирол гараагүй гэж Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу экспортын компаниуд Монгол банкинд доллар төвлөрүүлж байна
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу экспортын компаниуд Монгол банкинд доллар төвлөрүүлж байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ