fbpx ОХУ-ын эрчим хүчний хангамж тасалдсанаар ХБНГУ 220 тэрбум еврогийн үйлдвэрлэлийн алдагдалд орж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОХУ-ын эрчим хүчний хангамж тасалдсанаар ХБНГУ 220 тэрбум еврогийн үйлдвэрлэлийн алдагдалд орж магадгүй

БЕРЛИН. /Bloomberg/. ОХУ, Украины дайны улмаас ОХУ-аас ХБНГУ-д нийлүүлдэг эрчим хүчний хангамж тасалдвал ирэх хоёр жилийн хугацаанд Герман улс 220 тэрбум еврогийн үйлдвэрлэлийн алдагдалд орж магадгүй гэсэн тооцоолол судалгаа гарчээ.

Уг тооцооллыг ХБНГУ-ын эдийн засгийн таван хүрээлэн хийсэн байна. Эдгээр хүрээлэнгүүдийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-аас авах байгалийн хийн импортыг бүр мөсөн зогсоовол Герман улсын эдийн засагт “хурц уналт” тохиох болно гэжээ.

Тус шийдвэрээс болж Европын хамгийн том эдийн засаг болох Германд жилийн үйлдвэрлэлийн 6.5 хувьтай тэнцэх хэмжээний хохирол амсана хэмээн тайланд дурдсан байна.

А.Анхбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

У.Хүрэлсүх: Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байна
У.Хүрэлсүх: Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ