fbpx МИАТ: БНСУ руу зорчиход заавал Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг шаардахгүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

МИАТ: БНСУ руу зорчиход заавал Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг шаардахгүй боллоо

БНСУ руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан зөвхөн Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг шаарддаг байсныг цуцалсан байна. Ингэснээр шаардлага хангасан бүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрнө хэмээн МИАТ компаниас мэдээллээ.

Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн COVID-19 вакцины бүрэн тун хийлгэсэн гадаад аялагчдыг тусгаарлахгүй болсныг YTN мэдээлж байв.

Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцины 2 тунг (Janssen 1 тун) бүрэн хийлгэж 14 хоног өнгөрсөн ба 180 өдрийн дотор, эсвэл 3 дахь тундаа хамрагдсан хүнийг хэлнэ.

(Pfizer, Janssen, Moderna, Astrazeneca, Novavax, Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin, Covovax)

БНСУ-д бүртгэлгүй гадаадад вакцинд хамрагдсан иргэн тус улсын хилээр нэвтрэхээс өмнө Q-CODE(https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-мэйл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл, вакцинд хамрагдсан мэдээлэл(гэрчилгээ хавсаргах) зэргийг оруулан QR код авах юм байна.

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийг батлав
Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийг батлав
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ