fbpx Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 56 секунд

Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ

Оюун-Эрдэнэд дургүй хүмүүсийн тоо толгой өссөн байна. Их хурал дахь Ардын намын бүлгийн энэ долоо хоногийн хурлаар энэ тодорхой болжээ. Намынх нь олон гишүүн түүнийг шүүмжилсэн гэнэ. Ийм агуулгатай мэдээлэл ойрын үед түлхүү тарж байна.

Ардын намын бүлгийн хурал үнэхээр ч ширүүхэн уур амьсгалтай болжээ. Ер нь зөвхөн бүлгийн хурал гэлтгүй энд тэнд болж буй гишүүдийн оролцоотой хурал хуй нэг тиймэрхүү уур амьсгалтай болоод байгаа гэж дуулдах болсон. Ардын намын цагаан байр, Төрийн ордны хоёр, гуравдугаар давхраар зарим гишүүн оффислоод байгаа сураг бий.

Учир нь цагаан сараас хойш сүр дуулиан болсон Хөгжлийн банкны хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ид дундаа орсон. Шалгах явцад найдваргүй зээлүүдийн араас Их хурлын нэр бүхий гишүүд гарч ирээд байгаа аж. Авлигынхан, Эрүүгийн цагдаагийнхан нийлсэн мөрдөн шалгах ажлын хэсгээс хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн хүсэлтийг нэлээд хэд хоногийн өмнө прокурорт өгчээ. Ерөнхий прокурор энэ дагуу Их хуралд санал явуулахаар бэлдсэн байна. Түдгэлзэх гишүүдийн нэр эхнээсээ ил болоод байгаа юм. Эхнээсээ яллагдагчаар татагдаж, тэр мэдээлэл нь хэвлэлүүдээр гараад эхэлсэн байна лээ.

Чухам, тэд л Төрийн ордны гурав дөрвөн давхарт амьдрах шахаж байгаа юм байна.

Ерөнхий сайд, Ардын намын дарга Оюун-Эрдэнийн тухайд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр ч байтугай, уг хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийг дуудаж, өөрсдийн саналаар бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахыг санал болгосон байна. Гэвч тэгдэг тэнэг хаа байхав дээ. Харин Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд “...Оюун-Эрдэнэ бол туслахгүй, хамгаалахгүй юм байна” гээд бат нот ойлгожээ.

Тийм учраас тэдгээр гишүүн сүүлийн хэд хоногт Ерөнхийлөгч Хүрэлсүх рүү гүйлдэж, гуйж түүгээд амраахаа больсон байна. Ерөнхийлөгчөөс аврал эрж, уйлаан майлаан болсон гишүүд Төрийн ордны гурван давхраар гүйлдээд хэд хонож буй аж. Хариуд нь Ерөнхийлөгч юу гэснийг бүү мэд.

Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр ийм хатуу байр суурьтай байгаа нь учиртай. Тэрбээр зургаан жилийн өмнө Их хурлын гишүүн болсноосоо хойш МАНАН гэх хэсэг бүлэг хүнтэй үзэж байна. Тэднээс нь Хөгжлийн банкны зээлтэй холбогджээ. Хорь гаруй хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон. Хоёр хоногийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг мөн цуцлав. Энэ асуудлууд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай хамт шүүхээр шийдэгдэхээр болж байгаа гэнэ. Энэ бүхнээс, Оюун-Эрдэнэ Эрдэнэбилэг рүү ноцоод байгаа байдал харагдана. Баттай эх сурвалжийн мэдээллээр “...Эрдэнэбилэг гэдэг бол Баттулга буюу Эрдэнэбилэгийн араас Баттулга гарч ирдэг” гэх болжээ. Энэ удахгүй батлагдаж, томоохон дуулиан дэгдэх бололтой.

Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хэргийг цэгцэлчихээд “...Тавантолгойн нүүрснээс мөнгө завшиж, далд эдийн засаг үүсгэдэг бүлэглэлийг илрүүлнэ” гэж мэдэгдсэн. Их хурлын нэр бүхий гишүүд холбоотой гэсэн. Эхнээс нь нэрлэсэн. Адьяасүрэн гэх мэт гээд ярьсан. Гэвч Адьяасүрэн гишүүний хэрэг цайрчихжээ. Нөгөө өмгөөлөгч Баасанцогттой холбогдож, бас авлигын хэргээр шийтгүүлсэн Нямдорж Нийслэлийн прокурор байхдаа Адьяасүрэнгийн хэргийг хүчингүй болгосон байна. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Нямдорж прокурор Адьяасүрэн гишүүнд хариу мэдэгдэх хуудас илгээж энэ талаар мэдэгдсэн байна. Түүнд нь “...Адьяасүрэн таныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт-Хятад Ганц модны боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрлийг бичиг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн төвийн Хэлтсийн дарга Доржпаламд хахууль өгөхөөр амлаж, 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Баянговь транс” ХХК-ийн 85, “Сан тээвэр групп” ХХК-ийн 190, “Топ транспорт” ХХК-ийн 30, “Тэнгри транс групп” ХХК-ийн 172, “Ульгансар транс” ХХК-ийн 203, нийт 280 машинд С зөвшөөрөл олгож шийдвэрлэсний хариуд түүний хүргэн Габитаар дамжуулж, 100 мянган ам.долларын харууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын прокурор Пүрэвдагва яллагдагчаар татсан.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах, хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байх тул танаас гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байна.

Ер нь Оюун-Эрдэнийн ярьсан Тавантолгойн нүүрсний тээврээс мөнгө завшдаг асуудалд Авто тээврийн төвийн Гүрсоронзон маш ноцтой холбоотой байх магадлалтай. Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл Гүрсоронзонгийн мэдэлд байдаг.

Түүнчлэн Оюун-Эрдэнэ “...Их сонин. Энэ хэргийн араас манай нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ” гэсэн нь анхаарал татаад байгаа юм. Хэн хэн байгаа вэ гэх яриа тасрахгүй л байна. Оюун-Эрдэнэ ярихдаа, энэ асуудал Тавантолгойн нүүрсний тээвэртэй холбоотой. Төмөр замыг гацааж байгаад тээвэрлэх замд буюу нүүрсний аман дээрээс хямд аваад, Хятадад аваачиж өндөр үнээр зарах маягаар мөнгө завшдаг байсныг хэлсэн. Тэрбээр цагаан сарын үеэр Хятадад айлчилж Ерөнхий сайд Ли Көчянтай Гашуунсухайт, бусад боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслээд ирсэн. Ирээд Зүүнбаян Хангийн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Ирэх намраас Гашуунсухайтын холболт яригдана гэж байна.

Маш ноцтой нь энэ хэргийг нэг тийш болгож чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ гэж тэр мэдэгдлээ.

Оюун-Эрдэнийн сүүлд эхэлсэн томоохон ажлууд нь энэ.

Ер нь бол Оюун-Эрдэнийг гишүүн болж, улмаар ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд болсноос хойш бий болоод 30 шахам жил болсон олон тогтолцоо задарч байна. Гол нь тэдгээр тогтолцоог жирийн иргэд мэддэггүй.

МАНАН гээд л байдаг. Хонгил гээд л ярьдаг. Бүгд байсан. Одоо ч нурж алга болоогүй.

МАНАН-гийн гол төлөөлөгчид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар л байна. Хонгилын шүүгч, прокурорууд ч албан тушаалдаа байсаар байна.

Товчхондоо, энэ Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрснээс мөнгө завшдаг, эдгээрийн араас задрах тусгай сангуудыг тоносон хэрэг зэргээр МАНАН замхарч, хонгил нурна.

Нөгөө талаас Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын Ерөнхий сайд болохдоо “...Засгийн гаүрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт” хэмээн танилцуулж байлаа. Ковидыг богино хугацаанд давах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжих, шударга ёс, цахим засаглал гэсэн чиглэлүүдээр зорилт тавьсан. Энэ нь одоо зургаан чиглэлээр Шинэ сэргэлтийн бодлого болж, хэрэгжиж эхлээд байгаа юм.

Гэхдээ ковидын тархалт, Орос Украины хямралт байдал нь Монголын эдийн засагт таагүй нөлөө үзүүлэх болсон. Энэ байдал цаашдаа ч үргэлжлэх бөгөөд хүндэрч болзошгүй гэдгийг бусад улс орнууд, олон улсын тоймчид, эдийн засагчид нэг дуугаар хэлж байна.

Гэвч Монгол Улс цаашид улс төр, эдийн засгийн эрүүл хөрстэй амьдаръя гэвэл Оюун-Эрдэнийн эхлүүслэн ажлуудыг дуусгах нь чухал. Хөгжлийн банкны хэргийг ЖДҮ шиг сэтэрлэхгүйн тулд шударгаар шийдэх ёстой. Нам нь, лидерүүд нь хамгаалах учиргүй. Тавантолгойн нүүрс тээвэр, төмөр замын гацааг арилгаж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр дахин тэлэх нь Монгол Улсын эрх ашиг юм. Тиймээс энэ бүхний ар дахь улс төрийн лидерүүдийг ил болгож, үйл ажиллагааг нь таслан зогсоох ёстой. Харин сүүлийн үеийн улс төрийн дайралтууд байндаа тусч, Оюун-Эрдэнэ няцвал бүгдээрээ 30 жилийн намаг балчигтаа буцаад живнэ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

В.Путин: ОХУ эрчим хүчний экспортын зах зээлийг төрөлжүүлж, Ази тив рүү шилжүүлнэ
В.Путин: ОХУ эрчим хүчний экспортын зах зээлийг төрөлжүүлж, Ази тив рүү шилжүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​