fbpx УКРАИН: Агаарт хэн ноёрхож байна, түүнд ялалт ирдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 57 секунд

УКРАИН: Агаарт хэн ноёрхож байна, түүнд ялалт ирдэг

Украины Агаарын довтолгооноос хамгаалах албаны офицер агаарын орон зайг хянах талаар ВВС-д өгсөн ярицлагын онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Түүнтэй баазынх нь видео линкээр дамжуулан ярилцсан бөгөөд тэрээр хаана байрлаж байгаагаа нь харин хэлсэнгүй.

Ирэх долоо хоногт ямар ч амралт байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Оросуудын Киевийг эзлэх оролдлого бүтэлгүйтсэн байж болох ч одоо гол хүчнүүд нь Донбасст шилжиж, дайны дараагийн шат эхэлж байгаа энэ үед “Днепр” зенит-пуужингийн бригадын дайчид гол үүрэг гүйцэтгэх болно.

Оросын дайралтаас Украины агаарын орон зайг хамгаалах нь хэцүү ажил. "Бид улсынхаа бүх агаарын орон зайг хааж чадахгүй" гэж ахмад Кравчук хэлэв. Тэр тусмаа дайны эхний өдрүүдэд агаарын довтолгооноос хамгаалах олон байгууламж бүрэн болон хэсэгчлэн устгагдсан.

Украины арми байлдааны ажиллагааны эхний шатанд их хэмжээний хохирол амссан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийгээр алдагдал хүлээсэн ч бүрэн бүтэн үлдсэн агаарын довтолгооноос хамгаалах системүүд үр дүнтэй ажиллаж байна.

Цэргийн шинжээчдийн байр суурийг нийтэлдэг сайт "Украин Оросын онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц зэрэг агаарын зэвсэглэлээс дор хаяж 82-ыг устгасан, гэмтээсэн эсвэл олзолсон" гэж мэдээлжээ. Харин Украины агаарын зэвсэглэлийн алдагдал 33 нэгж байна гэв.

Оросын агаарын зэвсэгт хүчин Украиныхаас гурав дахин олон байлдааны нисэх онгоц байршуулсан юм. Оросын нисэх хүчин өдөрт 250 орчим нислэг үйлдэж, 30 орчим агаарын цохилт хийсэн гэж Пентагон мэдээлэв. Өрнөдийн шинжээчид Оросыг агаарын бүрэн давуу байдалд хүрэхийн төлөө тэмцэж байна гэж мэдэгдсээр байна.

Үндсэндээ шинэ МиГ-29 сөнөөгч онгоцуудаас бүрдэх Украины Агаарын цэргийн хүчин өдөрт хамгийн ихдээ 10 орчим байлдааны ажиллагаа явуулж байна. Энэ нь, мэдээж хэрэг Оросын нисэх онгоцыг эсэргүүцэхэд учир дутагдалтай байгаа.

Оросын арми агаарын орон зайд давуу талтай гэдгийг ойлгож байсан учраас Украин барууны орнуудад хандан тус улсын агаарын орон зайг хаахыг хүсч байсан юм.

Тус бүс нутаг Оросын хяналтад байдаг агаарын орон зайд ойр оршдог тул Оросын нисэх онгоцууд Донбассын дээгүүр илүү чөлөөтэй нисэх боломжтой гэж Хатан хааны нэгдсэн зэвсгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Жастин Бронк мэдэгдэв.

Энэ дайнд ялахын тулд олон түвшний хамгаалалт гэж нэрлэгддэг алсын, дунд, ойрын тусгалын зэвсэг Украинд нэн шаардлагтай. Барууны орнууд тус улсад ойрын зайн тусгалтай газар-агаар ангиллын пуужин нийлүүлдэг. АНУ л гэхэд Украин руу 2000 Стингер илгээсэн байна. Их Британи мөн Украинд өндөр хурдны Starstreak зенитийн пуужин нийлүүлсэн бөгөөд яг хэд гэдэг нь тодорхойгүй байна.

"Одоо бидэнд дунд болон холын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах систем дутагдаж байна" гэж Кравчук ВВС-д ярьжээ.

Хэдийгээр байлдааны ажиллагаа Украины зүүн хэсэг рүү шилжсэн ч тус улсын бусад бүс нутгийг хамгаалах шаардлагатай хэвээр байна. Украин сүүлийн үед зүүн зүг рүү агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэмэлт зэвсэглэл илгээсэн. Гэсэн хэдий ч агаарын довтолгооноос хамгаалах бүх системийг Донбасст шилжүүлэх боломжгүй юм.

Украин Оросын нисэх онгоц төдийгүй далавчит болон баллистик пуужингуудыг устгахын тулд агаарын довтолгооноос хамгаалах системээ ашиглахаас өөр аргагүй. Амжилттай байгаа ч бүгдийг унагах боломжгүй.

Кравчукийн тооцоолсноор түүний анги Оросын алсын тусгалтай пуужингийн 50-70 хувийг устгадаг. Тухайлбал, түүний хэлснээр, Орос саяхан Днепр рүү зургаан пуужин харваснаас дөрвийг нь устгасан гэжээ.

Дайн эхэлснээс хойш Орос 1550 пуужин харвасан гэж Пентагон мэдээлэв. Орос бас хэт авианы пуужин ашигладаг гэж мэдэгджээ.

Хатуу үнэн бол илүү хүчирхэг цэргийн дэмжлэггүйгээр Украин Оросын агаарын болон пуужингийн цохилтоос хамгаалахад улам хэцүү болно.

Ахмад Кравчук хэлэхдээ: "Агаарт ноёрхсон тал дайнд ялдаг гэдгийг өнгөрсөн дайнууд харуулсан" Гэжээ.

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​