fbpx Шведэд эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

Шведэд эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилжээ

Исламын шашныг эсэргүүцэгч “Stram Kurs” ("Хатуу чиг шугам") намыг тэргүүлдэг хэт барууны үзэлтэй улстөрч Расмус Палудан Коран судрыг олны өмнө дахин шатаана гэж мэдэгдсэний дараа ням гарагт Шведийн хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилжээ.

Шведийн хэвлэлүүдэд мэдээлснээр, зүүн хэсэгт орших Норршөпинг хотод цагдаа нар хүчирхийллийг таслан зогсоохыг оролдож анхааруулах гал нээсний улмаас гурван хүн шархадсан байна. Одоогийн байдлаар Норршөпингт 14 хүн, Линшөпинд найм хүнийг саатуулж, хэд хэдэн иргэнийг цагдан хорьжээ.

Эмх замбараагүй байдлын үеэр Стокхольм, Линшөпин, Норршөпинг зэрэг хотуудын захын дүүрэгт 16 цагдаа гэмтсэн байна.

Түүнчлэн хэд хэдэн машин, автобус галдан шатааж, үймээн самуун болсон дүүргүүдэд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж Шведийн хэвлэлүүд мэдээлж байна.

“Stram Kurs”-ийн жагсаал хөрш зэргэлдээх Мальмё хот руу шилжсэний дараа Ландскрона хотод зодоон, үймээн самуун гарчээ. Шведийн цагдаагийн газрын мэдээлснээр, “Stram Kurs”-ийг эсэргүүцэгч зуу орчим хүн цагдаа нар луу чулуу шидэж, машин, дугуй, хогийн сав шатааж, замын хөдөлгөөнд саад учруулсан хаалт босгосон байна. Ландскронад байдал бямба гаргийн орой гэхэд намжсан ч түгшүүртэй хэвээр байна гэж цагдаа нар мэдээлжээ.

Иран, Иракийн эрх баригчид Шведийн Элчин сайд нарыг дуудаж, Коран судар шатаасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

“YouTube”-д лалын шашны эсрэг видео бичлэгүүд хийдгээрээ алдартай Расмус Палудан “Stram Kurs” намыг 2017 онд байгуулсан байна. Тэрбээр Коран судрыг олны өмнө шатааж байсан бөгөөд үүнийгээ үг хэлэх эрх чөлөөнд хүндэтгэл үзүүлсэн хэрэг хэмээн мэдэгдэж байжээ. Түүний нам лалын шашныг хориглож, “орогнол олгосон барууны бус хүмүүсийг” Даниас хөөн гаргахыг шаарддаг байна.

2020 онд Дани улсад арьсны өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдсэн хэргээр шоронд хоригдох ял авсан Расмус Палудан Франц, Бельги зэрэг Европын хэд хэдэн оронд Коран судрыг шатаахыг оролдож байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Кредит картын буцаан олголттой урамшуулал эхэллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​