fbpx Н.Төмөрсүх: “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтод урьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
1 минут 16 секунд

Н.Төмөрсүх: “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтод урьж байна

ДБЭТ-ын дуурийн дуучин Н.Төмөрсүхийн “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтыг энэ сарын 20-нд 19,00 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Түүний “Эрхэм хүндэт” нэртэй амьд тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгын симфони оркестр, бүжигчид оролцохоос гадна та бүхэнд ая дуугаа өргөхөөр МУГЖ, дуучин Ө.Уянга, “Ньюнс” хамтлаг, дуучин Р.Дэлгэрмаа, Н.Ундрал, Н.Алтаншагай нар хүрэлцэн ирэх юм байна.

Дуучин Н.Төмөрсүх нь 1985 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн бөгөөд 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын дуурийн дуулаач гэсэн мэргэжлээр суралцаж төгсжээ.

Тэрбээр 2019 онд өөрийн есөн уран бүтээлийг багтаасан “Амь халуун уул” нэртэй анхны цомгоо гаргасан бол 2010 онд УДБЭТ-т “Тенор” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан удаатай.

Уг тоглолтоос гадна тэрээр “Эрхэм хүндэт” нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар хэвлэлтэнд явуулсан ажээ.

Ингээд та бүхнийг “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтонд урьж байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Танилц: 34 хүртэлх хувиа арилжаалах Төрийн өмчийн оролцоот 25 компани
Танилц: 34 хүртэлх хувиа арилжаалах Төрийн өмчийн оролцоот 25 компани
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ