Их Британийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр Украин дахь байлдааны ажиллагааны үеэр Оросын 15 мянга орчим цэргийн албан хаагч амиа алджээ.
Үүнээс гадна тус улсын армийн 2000 гаруй хуягт машин, түүний дотор 530 танк, 530 хуягт тээвэрлэгч, 560 явган цэргийн байлдааны машин устгасан болон олзлогдсон байна. Түүнчлэн Оросын арми 60 гаруй нисдэг тэрэг, сөнөөгч онгоцоо алдсан хэмээн мэдээлжээ.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Их Британийн парламентад үг хэлэхдээ дээд тал нь долоо хоног үргэлжлэх ёстой байсан "тусгай ажиллагаа" одоо олон долоо хоног үргэлжилж байна гэж тэмдэглэв.
Эх сурвалж: ВВС