fbpx УКРАИН:Дайны 62 дахь өдрийн гол үйл явдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

УКРАИН:Дайны 62 дахь өдрийн гол үйл явдал

  • Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай ярилцахдаа “Мариуполь чөлөөлөгдсөн” гэдгийг мэдэгджээ.
  • Мариуполь руу довтлоход оролцсон Төрийн Думын депутат, Рамзан Кадыровын хамтран зүтгэгч Адам Делимхановыг ОХУ-ын баатар цолоор шагнав.
  • Орост хориглосон контент буюу Орос-Украины дайны тухай таван нийтлэлийг устгахаас татгалзсаны төлөө Википедиа-д 3 сая рублийн торгууль ногдуулав.
  • Оросын арми Одесса, Запорожье муж, Харьков руу пуужингийн цохилт өгчээ. Луганск мужид сум орон сууцны барилга руу унаж, хонгилд нуугдаж байсан гурван хүн амиа алджээ.
  • Москвагийн Красносельскийн дүүргийн хоёр депутатыг армийн тухай "хуурамч мэдээ" гэсэн зүйл ангиар буруутгаж байна. Алексей Горинов аль хэдийн саатуулагдсан бол Елена Котеночкина гадаадад байгаа юм. Буруутгагдаж буй хэргийн шалтгаан нь депутатуудын дайны эсрэг уриалга юм
  • Приднестровьед Оросын радио станцуудын мэдээллийг цацаж байсан антен хоёр удаа цохилтод өотсөний улмаас эвдэрсэн байна. Хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын эрх баригчид террористуудыг Украинаас ирсэн гэж үзэж байна. Харин Молдавын Ерөнхийлөгч Майя Санду үүнийг дотоод зөрчил гэж мэдэгджээ.
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ