fbpx УКРАИН: Пүрэв гарагийн онцлох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 35 секунд

УКРАИН: Пүрэв гарагийн онцлох үйл явдлууд

-Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэн үгэндээ Орос улс эрчим хүчний нөөцөө ашиглан Европыг шантаажилж байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Москва Польш, Болгарт байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргасан нь Европ Оростой эдийн засгийн хэвийн хамтын ажиллагаанд найдаж болохгүйг тодорхой харуулж байна.

-Украинд дайн эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд ЕХ-ны орнуудад чулуун нүүрс худалдсан орлогоо ОХУ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Ерөнхий зургаараа борлуулалт буурсан ч эрчим хүчний үнийн өсөлт нь Москвад 62 тэрбум евро авчирсан байна. Гол худалдан авагч нь Герман улс хэвээр байна. Энэ тухай Финляндын Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн мэдээлжээ.

-Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Оросын цэргүүдийг Украины эзэлсэн бүх нутаг дэвсгэрээс, тэр дундаа Крымээс гаргах ёстой гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, барууны орнууд ирээдүйд ийм түрэмгийлэл давтагдахгүйн тулд эдийн засгийн хүчээ чиглүүлэх шаардлагатай байна.

-Донецкийн ойролцоо бууж өгөхийг завдсан украинчуудыг Оросын арми буудсан гэх найдвартай мэдээлэл АНУ-д бий. "Хэрэв эдгээр баримтууд батлагдвал дайн байлдааны зарчмыг үндсээр нь зөрчсөн хэрэг болно" гэж НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч мэдэгдэв. Ийм гэмт хэргийг зөвшөөрч, өөгшүүлж байгаа хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэж тэр анхаарууллаа.

-Канадын парламент Оросын Украинд хийж буй үйлдлийг буруушааж, түүнийг геноцид гэж тодорхойлсон. Хууль тогтоогчид Оросын цэргийн хүчнийхэн хүн төрөлхтний эсрэг үйлдсэн системтэй, өргөн хүрээтэй дайны гэмт хэргийн тодорхой бөгөөд хүчтэй нотолгоо байгаа гэж дүгнэжээ.

-Майкрософт компанийн тайлангаас харахад Оросын эрх баригчдын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг хакерууд Украинд тусгай ажиллагаа эхэлснээс хойш 37 удаа кибер халдлага үйлдсэн байна. Тус компанийн судлаачдын үзэж байгаагаар, Украинд дайралт эхлэхээс бүр жилийн өмнө кибер атак эхэлсэн гэжээ.

Түүнээс гадна:

-Украины армийн анги нэгтгэлүүд Херсон мужийн Николаевка чиглэлд Оросын цэргүүдийн довтолгооны бэлтгэлийг тасалдууллаа гэж Украины цэргийн командлал мэдэгдэв.

-Оросын армид эзлэгдсэн Херсон хотод шөнө хэд хэдэн дэлбэрэлт сонсогдов. Украины цохилтын бай нь 4-р сарын 20-ноос хойш Оросын телевизийн нэвтрүүлгүүдийг цацаж байгаа телевизийн цамхаг болсон гэж Оросын төрийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин Украины тал эдгээр мессежийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

-Оросын Белгород хотод хэд хэдэн дэлбэрэлт болов. Тус хотод агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж байсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Орой нь Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк ойрын долоо хоногт ОХУ-ын хилийн бүс нутгуудыг "цэрэггүйжүүлэх" үйл явц эрс нэмэгдэнэ гэж мэдэгдэв.

Эх сурвалж:ВВС

НҮБ-ын тэргүүний айлчлалыг давхцуулан Оросын талаас Киевт агаарын цохилт өгчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​