fbpx Л.Оюун-Эрдэнэ ухарвал улс төрөөс явах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 7 секунд

Л.Оюун-Эрдэнэ ухарвал улс төрөөс явах хэрэгтэй

Оноор яривал одоогоос хоёр жилийн өмнө Монголын улс төрд том сэлгээ явжээ. Тэр нь ерээд оноос хойшх анхны сэлгээ болж байгаа юм. Түүгээр гарч ирсэн дөчөөд насны улстөрч бол Л.Оюун-Эрдэнэ байдаг. Уг нь дөчин нас гэдэг улс төрд тийм ч залуудаа орохгүй. Гэхдээ ах нар нь улс төрд идэвхтэй байгаа учраас зарим талаасаа тэгж харагдаж мэдэх юм. Ямартай ч эрх баригч Ардын намын хувьд толгойдоо наяад оныхныг залчихаад тавь, жар, далаад оныхон нь хамт “амьдарсаар” л байна. Харин тэд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, намын даргаараа сонгоод оносон уу, алдсан уу. Энэ талаар сүүлийн үед ном хаялцаж байгаа хүн олон болоод байна.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ зарим хүн, хүчний “үнэт зүйл” рүү халдаад эхэлжээ.

Тэрбээр 2016 онд гишүүн болсноосоо хойш “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөгжлийн банк, үргэлжлүүлээд Тавантолгойн нүүрсний асуудлыг хөндлөө. Энэ нь МАНАН-гийнхан, Хөгжлийн банкныхан, Нүүрснийхэн гээд том том бүлэг хүнийг “сэрээж” орхижээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, эдгээр эрх ашгаа хөндүүлсэн нөхдүүд нийлж нэгдэж буй сураг чимээ гараад эхэллээ. Л.Оюун-Эрдэнээс салах гэж тэр. Гэхдээ Афины хууль тогтоогч Солоны “...Том хэрэг гүйцэлдүүлэх гэж байгаа бол хүн бүхэнд таалагдаж болохгүй” гэсэн үг байдаг л даа. Энэ учиртай үг.

Яг одоо Хөгжлийн банкны асуудал ид дундаа явж байна. Ядахад Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудалд холбогдсон намынхандаа “...Хамгаалахгүй” гэж хэлсэн байгаа юм. Хэвлэлүүд тэгж мэдээлсэн байна. Тэр ч байтугай, намаасаа гарахыг ч “санал болгосон” гэх мэдээллүүд яригдаж байна. Тиймээс “...Амьд үлдэх” боломж нь Л.Оюун-Эрдэнийг зайлуулах хэмээн сэтгэж буй бололтой.

Маш товчоор хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ ингэснээрээ маш олон дайсантай болов. Хүний, өөрийн намд харьяатай олон дайсан бий болжээ.

Зэрэгцээд, Хөгжлийн банкны хэргээр Ерөнхий прокурор зарим гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулснаар Их хурлын гишүүд намаа, найзаа бодох уу, шударгын талд зогсох уу гэдэг ацан шалаанд орлоо. Гэтэл удахгүй Тавантолгойн нүүрснээс арвин ашиг олдог байсан бүлэг хүний асуудал яригдах нь тодорхой болж байна. Түүнд оролцсон гишүүдийн нэр Ерөнхий прокуророос ирнэ. Эрхэм гишүүд бас л хэрхэхээ шийдэх гэж толгойгоо өвтгөнө. Их хурал энэ тал дээр цаашдаа яах бол гэдэг бас л эргэлзээтэй.

Ер нь бол Ерөнхий сайд, Ардын намын даргын энэ үйл ажиллагаанд МАНАН-гийнхан, Хөгжлийн банкныхан, Нүүрснийхэн зэрэг бүлэгт багтдаг Ардын намынхан олноороо өртөхөөр болж байгаа юм. Чухам тиймээс л Л.Оюун-Эрдэнийг дээрээ гаргасан нь алдаа юу, оноо юу гэдэг яриа хөөрөө гараад байгаа аж.

Эндээс бас нэг зүйл анзаарагдаад байгаа юм. Л.Оюун-Эрдэнэд “хөндүүлээд” байгаа хүмүүс нийлбэл маш том хүч хуралдана. Тэднийг зогсоох хэцүү. Бод л доо, Монголын улс төр, нийгмийг олон жилийн турш барьж ирсэн нөхдүүд “өндөрлөг”-өөсөө тийм хурдан буухыг бодох уу. Тэд хүчтэй. Мөнгөтэй. Улс төрд байр суурьтай хүмүүстэй. Шүүх хуулийн байгууллагад одоо ч нөлөөтэй.

Явж явж Л.Оюун-Эрдэнэд бууж өгөх л ганц гарц үлдэж мэдэх юм. Гэхдээ тэр ингэвэл 2016 оноос хойш ярьснаасаа ухарна л гэсэн үг. Ингэж ухарна гэдэг өдий хүртэл ярьсан шударга ёсноосоо урвасантай адил. Тэгэх юм бол Л.Оюун-Эрдэнэ улс төрөөс явах хэрэгтэй болно. Яагаад гэвэл, тэрбээр Их хурлын гишүүн болсноосоо хойш, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, Ардын намын даргаар ажиллах хүртлээ нэгэнт тогтчихсон олон асуудлыг гаргаж ирсэн, хөндсөн, бужигнуулсан, заримыг нь нураасан. Ер нь бол Монголын улс төр дэх 30 жилийн тогтолцоог хөдөлгөчихөөд байгаа юм.

Харин “...Хэлсэндээ эзэн, идсэндээ сав болно оо” гэвэл угийн муйхар, зуумтгай зангаараа зүтгээд л байх хэрэгтэй. Яахав, одоо хууль хяналтынхан араас нь ороод Хөгжлийн банк, Тавантолгой, өөр юу байдаг юм, томоохон асуудлуудыг будилуулж явсан эрхмүүдийг суга татаад гаргаад ирж байна.

Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан эрхмийн тухайд асуудал өөр байна. Учир юу гэвэл Д.Эрдэнэбилэг гэдэг бизнесмэнийг “...Өөрөө төр байсан” гээд бариад авсан. Тэгчихээд түүнд төрийг “зарсан” хүмүүсээ зүгээр үлдээх үү. Тэгвэл жинхэнэ шударга бус болно.

Тэгээд ч энэ бизнесмэн Хөгжлийн банкийг ухаад зээл авчихаагүй. Төрийг ч дээрэмдээд эрх мэдэл эдэлчихээгүй. Тиймээс л мултарч үлдчих гээд байгаа том том албан тушаал хэссэн нөхдүүд хариуцлагаа хүлээх ёстой юм. Тэр дундаа энэ хүнээр гул барьдаг, жинхэнэ “эзэн” нь өөр хүн байдаг бололтой. Авлигатай тэмцэгчдийн хэлдэгчлэн “акул”-ыг нь чадах нь уу гээд ард түмэн харж байна. Тэр “акул” нь хэн бэ гэж үү. Шулуухан хэлэхэд, тэр хүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга шүү гээд гудамжинд хүртэл яригдах болсон байх юм. Ер нь түүнтэй холбоотой Хөгжлийн банкны зээл, төмөр зам гацаасан гээд асуудал том том олон л “юм” дуулдсаар байна. Нэмэгдсээр л байна. Тийм болохоор энэ Л.Оюун-Эрдэнэ тэр Х.Баттулгад хүрч чадах уу гээд л хараад байгаа хэрэг. Тэгж гэмээнэ олон нийт “...Браво” хэмээх юм байна лээ шүү. Эс тэгвээс өөрөө Монголын улс төрөөс...

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​