УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Уг хуралдаан 09 цагт эхлэх байсан ч дэд хорооны дарга Н.Энхболд ирээгүй байсан учир түр хойшлоод байсан. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд Ковид туссан хэмээн ажилдаа ирэхгүй байсан юм. Харин тус хорооны дарга Н.Энхболд хуралдаа ирснээр ирц бүрдэж, хурал эхэлсэн байна.
Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа үргэлжүүлэн Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Харин чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагаас зарласан байна.