fbpx Сахар орлуулагч хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 13 хувиар нэмэгдүүлдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 21 секунд

Сахар орлуулагч хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 13 хувиар нэмэгдүүлдэг

Чихэр амттай ч хэтрэхээрээ хортой. Чихрийн хэтэрсэн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл олон орны эрүүл мэндийн байгууллагуудын санааг зовоосон гол асуудлын нэг байдаг. Энэ талаар “Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа цуврал нийтлэлээр хөндөж ирсэн. Өмнөх дугааруудад эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүдэд багачуудын үздэг хүүхэлдэйн баатруудыг ашиглахаа зогсоож хэт их сахарын агууламжтай бүтээгдэхүүнд олон улсын жишгээр онцгой албан татвар ногдуулах асуудлыг хөндөж байв. Тэгвэл энэ удаад “элсэн чихэр-0 грамм” гэж шошгон дээрээ тодоос тод заасан ч элсэн чихрээс илүү "хор" агуулсан сахар орлуулагчийн хэрэглээг багасгах, зарим нэр төрлийн сахар орлуулагчийг хориглох асуудлыг хөндөж байна. Сахаргүй гэх тодотголтой чихэрлэг амттай ундаа, хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуугаар дүүрэн. Сахаргүй учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, таргалуулахгүй гэсэн шошго зүүж бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Үүнд иргэд эргэлзэж элсэн чихрийн хор хөнөөлөөс айсан хүмүүс элсэн чихэр орлуулагч хэрэглэх нь сөрөг нөлөө багатай ч гэж үзэх нь бий. Тэгвэл элсэн чихэр орлуулагч сайн уу, муу юу?

Элсэн чихэр орлуулагч нь хоол, хүнс, уух зүйлсэд чихэрлэг амт оруулдаг химийн бодис юм. Тухайлбал, бидний хэрэглээнд нэвтрээд удсан чихэрлэг ундааны сахаргүй хэлбэр болох “zero”, “light”, “diet” төрлүүдэд химийн нийлэг орлуулагч ашигласан байдаг.

Сахар орлуулагчийг химийн найрлагатай, байгалийн гаралтай, “sugar alhocols” буюу эрдэнэ шиш улаан буудай зэргээс гарган авдаг зэргээр гурван төрөлд ялгаж үздэг. Тодруулбал, сахар орлуулагчийг дээр хуваасан гурван ангиллаас гадна найрлагаас нь хамаарч мөн ялгадаг.

Улс орнууд ч харилцан адилгүйгээр зарим төрлийг хүлээн зөвшөөрч заримыг нь хориглодог аж. Харин манайд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь судалгаагаар батлагдсан сахар орлуулагчийг ашигласаар байгаа нь анхаарах ёстой асуудал мөн. Сахар орлуулагч нь аspartame, acesulfame K, аdvantame, аspartame-acesulfame salt, cyclamate, neotame, neohesperidin, sacchari, sucralose зэрэг олон төрөлтэй. Эдгээрийг “Е” үсгээр индексжүүлсэн байдаг. Нэг ширхэг энгийн ёотонгоос 200-20000 дахин чихэрлэг амттай.

“SUGAR FREE” БАЙСАН Ч ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

“Sugar free” шошготой л бол яг ямар сахар орлуулагч ашигласан, ямар найрлагатайг нь төдийлөн анхаарч нягтлахгүй худалдаж авах нь өрөөсгөл сонголт юм. Үүнийг олон судалгаа нотолж байна. Сахаргүй гэсэн тэмдэгтэй ч чихэрлэг амттай байдаг нь сахар орлуулагч ашигладагтай холбоотой. Гэтэл сахар орлуулагч бодис нь сахараас ч илүү хор хөнөөлтэй аж. Эдгээр ундааны шошгон дээрх Е951 сахарын амт оруулагч бодис нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, депрессийн байдалд оруулж хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг судалгаагаар тогтоосон байна. Ер нь нүдээ аниад нэг хүнс сонгож авахад л “Е” тэмдэглэгээтэй байдаг нь сахар, сахар орлуулагчийн талаар мэдээлэл, мэдлэгтэй байж хүнсээ сонгохдоо тун анхаарах шаардлагатайг илтгэнэ. Тодруулбал, Е951 нь йогурт, бохь, хийжүүлсэн ундаа, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, чипс, зайрмаг, соус олон төрлийн бүтээгдэхүүний шошгон дээр зурайгаастай. Тэгвэл сахар орлуулагчаас хамгийн өргөн ашиглагддаг нь аспартам. Аспартамыг хийжүүлсэн ундаанд өргөн ашигладаг. Аспартам нь таргалалтад нөлөөлж элэг өөхлөх, чихрийн шижин, нойр булчирхай, хөхний хорт хавдар, даралт ихсэх өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар буюу энэ оны гуравдугаар сард “French National Institute for Health and Medical Research”-ийн хийсэн судалгаагаар сахар орлуулагч тэр дундаа аspartame, acesulfame K-ийг өргөнөөр хэрэглэдэг хүмүүст хорт хавдрын эрсдэл өндөр байдгийг тогтоосон байна. Тэгэхээр “sugar free” байсан ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг олон судалгааны дүгнэлтээс харж болно.

ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН САХАР ОРЛУУЛАГЧИЙГ ХОРИГЛОЁ

“Е” тэмдэглэгээтэй бүхэн хортой гэсэн үг бас биш. Хүний эрүүл мэндэд хоргүй Е100, Е101, Е150a, Е160, Е170, Е180, Е202, Е305, Е408, Е500, Е903, Е950, Е967, Е1422 гэсэн олон орц бий. Харин эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж буй сахар орлуулагч, хүнсний нэмэлт бодисуудыг хуулиараа хориглох нь зүйтэй. Учир нь сахар орлуулагч нь хорт хадвар тусах эрсдэлийг 13 хувиар өсгөдөг нь өөр нэгэн судалгааны дүгнэлтээр гарсан байна. Тодруулбал, “Sorbonne Paris Nord University”-ийн гаргасан судалгаагаар өдөрт их хэмжээний сахар орлуулагч бодис хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдар тусах магадлал 13 хувиар их байгааг тогтоожээ.

САХАРЫН ДУТАГДАЛД ОРОХГҮЙ

Глюкоз, фруктозын нийлбэр болох сахар нь тодорхой хэмжээгээр хүний эрүүл мэндэд хэрэгтэй, хэрэглэх шаардлагатай гэж зарим нь ойлгодог. Үнэндээ сахар биш глюкоз нь бидэнд хэрэгтэй. Глюкоз нь тархи, элэг, булчинд шаардлагатай энергийн эх үүсвэрийг бий болгодог. Гэтэл хүний бие нүүрс усыг задлахдаа хэрэгцээт глюкозоо боловсруулдаг учир бидний биед сахар хэрэгтэй гэсэн үг биш юм. Учир нь нүүрс ус агуулж буй бүхий л бүтээгдэхүүнээс бид глюкозын хэрэгцээгээ авч чаддаг тул дэлгүүрийн лангуун дээрх амттай хорыг худалдаж авах шаардлагагүй юм. Харин чихэрлэг зүйлс идмээр байгаа үедээ өдрийн зохист хэмжээндээ тааруулж эсвэл байгалийн гаралтай чихэр хэрэглэхийг судлаачид зөвлөдөг.

Тэгвэл монголчууд өөрсдөө сахаргүй, сахар орлуулагчгүй чихэр үйлдвэрлээд эхэлжээ. Тодруулбал, “Хужирт цагаан” компани сүүн чихэр үйлдвэрлэж хэрэглэгчдэд танил бүтээгдэхүүний нэг болсон байна. Энэ талаар “Хужирт цагаан” компанийн захирал Г.Хаянхярваа “2017 оноос өрхийн үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа эхлүүлж нийт 20 гаруй бүтээгдэхүүнийг малынхаа ашиг шимээр хийж байна.

Будаг, амт орлуулагч, химийн тогтворжуулах бодис агуулаагүй, үнээний цэвэр сүү, шар сүүний шимийг хушга, чацаргана, нэрсээр баяжуулж эко чихэр үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүний гол онцлог бол 60-70 зүйлийн байгалийн цэвэр ургамлаар идээшилж буй монгол үнээний цэвэр сүүний 87 хувийн усыг ууршуулж шимээр нь хийдэг. Жижгээс том савлагаатайгаар 1-20 мянган төгрөгөөр худалдаалж байгаа” гэв.

Хүнсний хэрэглээ бол эцэстээ иргэдийн сонголт. Харин сонголт хийхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг холбогдох газрууд дэлгэрэнгүй тайлбарлаж,энэ тал дээр анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр төрөөс иргэдийн хүнсний зөв хэрэглээнд анхаарахгүй бол эрүүл мэндийн салбарт хэдэн ч их наяд төгрөг зарцуулсан үр дүн гарахгүй.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭМЯ: Коронавируст халдварын 76 тохиолдол шинээр батлагдаж, хоёр иргэн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 76 тохиолдол шинээр батлагдаж, хоёр иргэн нас барлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​