fbpx МАН анхан шатны байгууллагын гишүүдээ чадавхижуулахад онцгой анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 38 секунд

МАН анхан шатны байгууллагын гишүүдээ чадавхижуулахад онцгой анхаарна

Монгол Ардын Нам 30 дахь Их Хурлаас гарсан бодлого шийдвэрийн талаараа нийслэлийн есөн дүүргийн намын анхан шатны байгууллагын 4000 гаруй гишүүдэд мэдээлэл өгөх, саналыг нь сонсож, сонирхсон асуултуудад хариулах уулзалтыг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар болон Монгол Ардын Намын Ажлын албаны газар, хэлтсийн дарга нар оролцож байна.

сонин mn

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүдтэйгээ уулзаад байна.

Монгол Ардын Намаас нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн нам байхаа тунхаглан зарласан. Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

сонин mn

Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил болгох үүднээс тодорхой алхмуудыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал 1.500 сургагч багш, 30.000 хүний эрхийн манлайлагч бэлтгэх, 300 мянган намын гишүүдээ сургах зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин хүний эрхийг хангалттай түвшинд хамгаалж чадаж байна уу, хүний нийгмийн харилцаанд бодитоор оршиж байгаа хүний эрхийн зөрчлийг хэрхэн арилгах гээд олон асуудлыг тал талаас нь судлан гаргаж ирсэн анхны тохиолдол юм. Цаашид ч энэ чиглэлд түлхүү анхааран ажиллахаа намын удирдлагууд идэвхтэн сонгуультнуудад танилцууллаа.

сонин mn

Мөн социал демократ үзэл баримтлал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, Шинэ сэргэлтийн бодлогын талаарх мэдээллийг намын анхан шатны байгууллагын гишүүдэд өгөв.

Монгол Ардын намын 30 дахь Их хурлаараа намын үндсэн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тэдгээр өөрчлөлтөөс гишүүдийн хамгийн их талархлыг хүлээж байгаа нь авлига, албан тушаалтай холбоотой, гишүүдэд хариуцлага тооцох заалт байлаа. Тодруулбал авлига албан тушаалын хэрэгт гэм буруутай нь шүүх, хуулийн байгууллагаар тогтоогдвол намаас шууд хасах.

сонин mn

Мөн намын гишүүн төрийн болон улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол бүх шатны сонгууль болон намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах гэсэн үндсэн заалт орсон.

Энэхүү уулзалтын үеэр намын гишүүд үүсээд байгаа нийгмийн нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлтээ уламжилсан. Сэдвийн хувьд глобал асуудлаас эхлээд хорооныхоо хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л зүйлийн талаарх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд гишүүдийн санал хүсэлтийг багцлан намын дунд шатны байгууллага тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргад иргэдээс ирүүлсэн асуудлыг ангилан албан тоотоор хүргүүлнэ. Ингэхдээ тодорхой хугацаа зааж, эргээд тайлан тавих байдлаар ажил хэрэг болгоно. Үүний үр дүнд олон иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж, тодорхой үр дүн гарах юм.

сонин mn

Цаашид намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас Нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван баг ирэх тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 6-ныг дуустал хөдөө орон нутагт ажиллана.

21 аймаг 330 сумын намын гишүүдийн санал бодлыг сонсох, намын болон УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэрийн талаар намын гишүүддээ мэдээлэл өгөх юм. Үүний зэрэгцээ намын идэвхтэн, сонгуультнууддаа хоёр өдрийн сургалт хийнэ.

Хүний эрх хамгаалагчийг бэлтгэх сургалтад хамрагдсан сургагч багш нар цаашид анхан шатны байгууллагадаа хүрч ажиллана.

Гадны компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосноор 600 мянган хүн ажлын байраа алдаж магадгүй
Гадны компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосноор 600 мянган хүн ажлын байраа алдаж магадгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​