fbpx АН-ын “луужин” хэнд байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

АН-ын “луужин” хэнд байна вэ?

“Ардчилсан намаас мэдээлэл хийнэ” гэхэд “Хэнийх нь тал вэ” гэж заавал асууна. С.Эрдэнийн эсвэл О.Цогтгэрэлийнх гэж өмнө нь заавал тайлбар бичнэ. Нэг хэсэг М.Тулгатын нам гэж ярьж, бичсэн. Одоо Х.Баттулгын намынхан гэлцэх шинэ сэдэв нэмэгдсэн. Тэгэхгүйгээр хэн нь юу яриад байгааг ойлгохгүй. Юун сөрөг хүчин, цөөнх, АН ийм болтлоо жижгэрч бас хувьчлагджээ. Ардчиллын буян, түүгээр нэрлэсэн улс төрийн хүчнээр танигдсан лидер гэх хүмүүс нь хувааж аваад өмчилчихөж. Монголын улс төрийг ширэнгэн ой гэвэл өнөөдөр АН-ынхан түүн дотор төөрсөн сармагчин лугаа үсчиж байна. Энэ янзаар байвал 2024 оны сонгуульд дахин ялагдах бололтой. Тэгэхгүй гэх аваас зүг чигээ олох “луужин” нь чухам хэнд байна вэ. Ийм луужин байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Эдгээр асуултад хэн тов тодорхой хариулах бол. Гэтэл бас хэн ч гарч ирээд ярьсан “Үнэн” гэж хүлээж авах итгэл, үнэмшил нийгэмд маань алга. АН-ын дарга хэн бэ гэсэн ганц асуултад л гэхэд дөрвөн хүнийг нэрлэж, тамга нь хаана байна гэхэд энд тэндгүй.

Ингэхэд АН хүчтэй болтол хэдэн сонгуулийн хугацаа хэрэгтэй юм бол. 2016 онд гурван сонгууль дараалан өвдөг шороодчихоод байхад нь ардчилсан хүчинд хамаардаг залуус хүчээ нэгтгэж чадвал байдал өөрчлөгдөнө. Чадахгүй бол дор хаяж хоёр сонгуулийн хугацаа хэрэгтэйг судлаач, ажиглагчид хэлж байв. Өнөөдрийг хүртэл залуус гарч ирж бужигнуулсан юм алга. Өвгөн партизануудынх нь ярианаас өлгөж авах зүй хомс. Улс төрд нас, хүйс хамаагүй. Харин хэн хэнээ ойлгох, нэгдэж нягтрах нь том хүч болдог гэлцдэг. Энэ чанар АН-д дутав.

Одоо С.Эрдэнэ, Х.Баттулга нарын улс төрийн дэвжээн дээрх “барилдаан” юу болж төгсөх бол гэсэн хүлээлт гишүүдэд нь байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тал намын даргын сунгаа зохион байгуулж, манай нэр дэвшигч 90 хувиар ялсан хэмээн Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан. С.Эрдэнэ болохоор “Хууль ёсны намын дарга нь би. Жинхэнэ тамга нь надад байна” гэдэг. Түүнийхээр бол энэ удаагийн сунгаа нь хүчингүй, нэг ёсондоо жүжиг. Санал өгсөн гишүүд гэх хүмүүс О.Цогтгэрэлийн компанийн ажилчдаар ирц бүрдүүлсэн байж мэднэ хэмээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон Х.Баттулга, түүний өмгөөлөгчид “Намын гишүүд нь сунгаа явуулж даргаа сонгосон байхад бүртгэлийн асуудал хариуцдаг Улсын дээд шүүх зөвхөн бүртгэх л үүрэгтэй” гэж мэдэгдсэн. Тайлбар, тодруулга авъя гэсэн хэвлэлийнхэнд “Бид Улсын дээд шүүхийн хариуг хүлээнэ. Түүнээс өмнө ам нээхгүй” хэмээн үүдэн дээрээсээ буцааж буй.

Улсын дээд шүүх эрх баригчдад үйлчилж, АН-ыг хүчгүй байлгах үүднээс зориуд гацааж, олонхиор сонгосон шинэ даргыг батламжлахгүй байна гэсэн утгатай үгийг УИХ дахь АН-ын 13 гишүүн хэлдэг. Түүнийг цаг хугацаа харуулах биз. Харин хууль шүүхийн байгууллага баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг. Түүнээс С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг жин дээр зогсоож барьсан цүнхнийх нь хүнд хөнгөнийг хэмжихгүй л болов уу. Ард түмэн хэн болохыг нэгэнт таньсан байхад намын толгойд байх гэж үхэлдэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Хамгийн гол нь АН-ыг С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь удирдахдаа бус ардчилагчид үнэт зүйлээ хэрхэн хамгаалдагт, ардчиллыг аврахад, үндэсний аюулгүй байдлын төлөө нэгдэж чаддаг эсэх нь АН-ын зүг, чигийг заах болов уу.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолборын 2022 оны зуны ээлжийн ХУВААРЬ ба ҮНЭ
Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолборын 2022 оны зуны ээлжийн ХУВААРЬ ба ҮНЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​