“Донецк, Луганскийн Ардын бүгд найрамдах улс болон үндсэрхэг үзэлтнүүдээс чөлөөлөгдсөн Украины нутаг дэвсгэрт тайван амьдрал тогтож эхэлж байна. Тэр дундаа Азовын тэнгисийн бүс нутгийн аж үйлдвэр, тээврийн хамгийн том зангилаа Мариуполь хотод байдаг. Тэгвэл энэ хот эдүгээ Оросын армийн хяналтад байна" гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.
Түүний хэлснээр, Азовсталийн үйлдвэрийн бүсэд байгаа Украины үлдсэн цэргийнхэн зэвсгээ хураалгахаас татгалзсан. одоо үйлдвэрийн эргэн тойрон бүхэлдээ бүслэлтийн байдалтай байна.
Шойгу мөн Украины армид туслах зорилгоор Украин руу ирж байгаа НАТО-гийн аливаа тээврийн хөдөлгөөнийг цохилтын бай гэж үзнэ гэдгээ мэдэгдэв.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко Мариупольд ирсэн тухай Украины Батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газраас мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр Мариупольд тэрээр тавдугаар сарын 9 гэхэд цэргийн парад хийх бэлтгэл ажлыг хангаж буй гэжээ.
Эх сурвалж: ВВС