fbpx Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгуулах, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгуулах, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Олон улсын гэрээнд нэгдэх нь зүйтэйг гишүүдийн олонх дэмжсэн. Ингэхдээ юуны өмнө дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь чухал болохыг анхаарууллаа. Тухайлбал, Г.Дамдинням гишүүн Дарханы замын асуудалд анхаарал хандуулахыг хүсч “Гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Дарханы авто замын эвдрэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах вэ” гэж асуусан. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариулахдаа “ Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй” гэсэн хариулт өглөө.

Мөн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Цахим орчинд гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Мэдээлэл өгөхөд Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал орж ирж байгаа. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд явж байгаа”-г тодотгов.

Ш.Адьшаа:

-Сануулах шийтгэлийг зарчмыг дэмжинэ. Харин ял наймаалахыг Зөрчлийн хуульд дахин оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ. Эрүүгийн хуулиас хасчихаад Зөрчлийн хуульд оруулж ирж байгаа нь ойлгомжгүй.

М.Оюунчимэг:

-Гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг яагаад оруулж ирэхгүй байгааг иргэд асууж байна.

Ц.Туваан:

-Иргэд Зөрчлийн тухай хуулийн талаар сөрөг мэдээлэлтэй байна. Иргэдэд ирж буй дарамт их байна гэж бухимдаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийт 6.6 сая зөрчил бүртгэгджээ. Энэ дээр онцгой анхаарч тусад нь шийдчихвэл яасан юм бэ. Ямар хүмүүс нь торгууль хүлээгээд ямар нь хүлээхгүй байна вэ. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг камераар хянаж чадаж байна уу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хотын дарга нэгдүгээр эгнээний камер ажилладаггүй талаар хэлсэн. Түүнийг би техникийн хувьд шалгаагүй. Камерын ашиглалтын зардал улсад байдаггүй. Арга буюу торгуулийн орлогын тодорхой хувийг камерын ашиглалтад зарцуулдаг. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсанаар тухай аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал торгуулийн орлогыг камер ашиглалтад зарцуулдаг журмыг оруулж ирж байна. Ингэснээр зөрчлийг бүрэн хянах боломж бүрдэнэ. Торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Гадаад паспорт авах, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЕХ-ны комиссын тэргүүн ОХУ-ын эсрэг авах 6 дахь багц хоригийг танилцууллаа
ЕХ-ны комиссын тэргүүн ОХУ-ын эсрэг авах 6 дахь багц хоригийг танилцууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​