fbpx Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй ямар холбоотойг баримт ингэж “ярьж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 12 секунд

Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй ямар холбоотойг баримт ингэж “ярьж” байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой олон албан тушаалтан хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Гэвч тэдний дунд байх ёстой Х.Баттулгыг шалгахгүй байгаа нь “Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ” гэсэн зарчмаас хазайж байна гэх шүүмжлэлд нийгэмд өрнөж буй. Харин Х.Баттулга үүнийг “Худлаа. Гүтгэлэг” гэж тайлбарласан.

Гэвч “Баримт ярьдаг” гэдэг үг бий. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлийн эздийн нэг “Пирамид орд” ХХК байдаг. Тэр компани 23.13 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй учир Хөгжлийн банкнаас шүүхэд хандсан. Тэгвэл “Пирамид орд” ХХК-ийн барьцаа болох МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутагт Гадаадын иргэн харьяатын газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10 мянган мкв талбайтай газрыг Хөгжлийн банкинд барьцаалах эрхийг Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгаад “Пирамид орд” ХХК-д олгожээ.

Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байв.

Тухайн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга нь МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга гэж байгаад 1/21 тоот Удирдах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурсан. Уг тогтоолд “Нэг. МоАх-ны 10 мянган мкв газрыг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ийн зээлд барьцаанд тавихыг зөвшөөрсүгэй. Хоёр. МоАХ-ны 10 мянган мкв газрыг барьцаалах гэрээнд МоАХ-г төлөөлж гарын үсэг зурах эрхийг “Пирамид орд” ХХК-ийн ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгормаа нарт олгосугай” гэжээ.

Х.Баттулгын хувьд “Пирамид орд” ХХК-д ямар нэг шалтгаанаар зөвхөн Хөгжлийн банкны барьцаа болгож МоАХ-ны газрыг барьцаалах эрх олгоогүй байгаа юм. Бас нэг тогтоол байна.

МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны I хурлын шийдвэрийг үндэслэсэн 1 тоот тогтоолд “1. Хан-Уул дүүргийн X хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшлийн газарт “Пирамид орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй. 2. “Пирамид орд” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаад үүрэг болгосугай” гэсэн байна.“Пирамид орд” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Хан-Уул дүүргийн X хорооны нутагт 2019 оны аравдугаар сард ашиглалтад орсон “Буман залуус” хотхоныг барьжээ. Уг хотхонд ИНЕ-ын ажилтнууд олноороо орсон гэдэг. Уг хотхоны захиалагч, гүйцэтгэгч нь “Пирамид орд” ХХК өөрөө байдаг. Харин туслан гүйцэтгэгч нь “Бэсон” ХХК байсан гэдэг баримт “Бэсон” ХХК-ийн захирал Д.Батжаргалд байдаг. Энэ хоёр компанийн хоорондох хөрөнгө санхүүний маргааныг хүмүүс санаж байгаа байх. “Бэсон” ХХК нь тус хотхоны барилгын цутгалтыг хийсэн мөнгөө авч чадаагүй гэсэн маргаан бий. “Пирамид орд” /5086418/ ХХК-ийг Гомбын Цолмон 2012 оны есдүгээр сарын 19-нөөс хойш эзэмшиж байна.

Тэр өдрөөс түүний охин Ц.Хонгормаа “Пирамид орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ. Мөн охин Ц.Ундармаа нь нягтлан бодогчоор нь ажилласан байна. “Пирамид орд” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэгт орон сууцны “Буман залуус” хотхоны дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.

Ерөнхий захирал Г.Цолмонгийн нэр дээр мөнгөлөг өнгийн Honda Odyssey автомашин, Landrover LR3 автомашин, Белаз 23ВА, Nissan Atleon ачааны тэрэг, Daewoo зэрэг зургаан тээврийн хэрэгсэл байна. Баянзүрх дүүрэг, VII хороо, 18 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, 48.11 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 234 мкв үйлчилгээний байр, Сүхбаатар дүүрэг VI хороол 37.78 мкв орон сууц, 31.4 мкв зоорь, Баянгол дүүрэг III хороо 84.46 мкв орон сууц, Хан-Уул дүүрэг Будда Виста орон сууц зэрэг үл хөдлөх долоон хөрөнгө байна.

Гүйцэтгэх захирал Ц.Хонгормаагийн нэр дээр Ford Hurricane автомашин, мөн Чингэлтэй дүүрэгт 234.94 мкв газар, 177 мкв хувийн сууц, Баянгол дүүрэгт 79.23 мкв орон сууц, 29 мкв орон сууц, Баянзүрх дүүрэгт 40 мкв орон сууц, 29 мкв орон сууц, 33 мкв орон сууц, Сүхбаатар дүүрэгт 32 мкв авто зогсоол, 89.4 мкв орон сууц, 47.7 мкв орон сууц, 30.8 мкв орон сууц, 81.1 мкв орон сууц зэрэг 12 үл хөдлөх хөрөнгө байна. Харин нягтлан Ц.Ундармаагийн нэр дээр Баянгол дүүрэгт 29 мкв орон сууц, Хан-Уул дүүрэгт үйлчилгээний 232.6 мкв талбай, үйлчилгээний 113.7 мкв талбай, 31.28 мкв орон сууц бүртгэлтэй байна.

Ер нь Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж буй АТГ, ЭЦА-ны ажлын хэсгийнхэн зээл хэрхэн олгогдсон, хэн хэн гүйцэтгэсэн, хэн гэдэг хүмүүс нөлөөлсөн, ямар хэмжээний авлига наашаа цаашаа “гүйсэн” бэ гэдгийг үндсэндээ тогтоочихоод байгаа юм. Энэ хэрэг ч мөн ялгаагүй.

Хууль хяналтын байгууллагынхан “Пирамид орд” ХХК-ийн арилжааны банкууд дахь 13 дансыг царцаажээ. Мөн хөдлөх долоо, үл хөдлөх 28, нийт 35 хөрөнгөнд хязгаарлалт тогтоосон гэх мэдээлэл байна. Үл хөдлөх хөрөнгө дунд нь 300 айлын дөрвөн блок 16 давхар орон сууц байгаа аж.

За, ямар ч байсан “Пирамид орд” ХХК-ийн зээлтэй холбоотой ухаад үзэхээр эхний ээлжинд Х.Баттулга, Г.Байгальмаа, Ж.Эрдэнэбат, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од, НШШГГ-ын дарга асан Р.Энхтайван, Д.Энх-Эрдэнэ зэрэг хүмүүсийн нэр гарч ирж байна. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

сонин mn

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​