fbpx Ерөнхийлөгч “бүх юмны дарга“ биш эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийг У.Хүрэлсүх харуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 30 секунд

Ерөнхийлөгч “бүх юмны дарга“ биш эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийг У.Хүрэлсүх харуулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзжээ. Энэ тухай албан ёсны мэдээ өчигдөр цацагдав.

Уулзалтын үеэр тэд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн аж. Энгийн л албаны мэт энэ мэдээний цаана юу байна вэ? Хэдхэн л жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч аснууд хоорондоо тэмцэлдэж, нэг нэгнээ шоронд хийн, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч нь “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэг дор цуглана гэж байхгүй юм билээ, ялангуяа хэн гуай хэний хажууд суухаасаа ч цээрлэдэг юм байна лээ” гэж ярьдаг байв.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн санаачилсан энэ удаагийн уулзалт өөртөө оноо авах гэсэн ёс төдий арга хэмжээ юм уу? эсвэл шинэ жилийн мэндчилгээнд зориулсан видео шторкны зураг авалт биш төдийгүй цаашид байнга хамтран ажиллах механизмыг бий болгосноороо онцлог байлаа.

Ер нь Ухнаагийн Хүрэлсүхийн сүүлийн үеийн үйл ажиллагааг харахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэсэн үүргээ сайтар ухамсарлаж буй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрэх аж. Монголын Үндэсний Бөхийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзаж, үүрэг өгсөн, тэд харьцангуй эвээ олсон, сагсан бөмбөгийн хоёр холбооныхныг нэгд гэсэн, тэд ч нэг холбоо болж, шинээр удирдлагуудаа сонгосон. Мөн Ерөнхийлөгчтэй уулзсан Монголын зохиолчид ч хоёр холбоогоо нэгтгэхээр болсон гэх. Төрийн ордны чимээ, сургийг сонсвол зөвхөн эрх баригч МАН-ынхан төдийгүй АН, ХҮН гээд сөрөг хүчнийхнийг ч боломжоороо хүлээн авч уулзан, улс орны талаарх санал бодлыг нь сонсдог аж.

Нийгмийн сүлжээнд Ухнаагийн Хүрэлсүх яагаад Монгол Улсыг хөгжүүлэхгүй байна, яагаад энэ ч асуудлыг шийдэхгүй байна, тэр ч зүйлийг бий болгохгүй байна, нэн даруй шийдэж өгөөч гэх мэтээр шууд түүнд хандсан иргэдийн сэтгэгдэл олонтаа хөвөрдөг. Иргэдийг буруутгах аргагүй. Хүн бүр л сайхан амьдрахыг хүсдэг, гэтэл Монголын нийгэмд бухимдах зүйл, асуудал, бэрхшээл дэндүү их.

Гэвч хүн төрөлхтний бодож олсон орчин үеийн төрийн систем үр дүнтэй, зөв ажиллахын тулд төрийн өндөр албан тушаалтнууд өөр өөрсдийн хийх ёстой ажлаа л сайн хийх ёстой ажээ. Түүнээс бус нэг аугаа хаан гарч ирээд л ард түмнийг аз жаргалд умбуулчихдаггүй юм байна. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зарим эрхэмүүд Ерөнхийлөгч бол "бүх юмны дарга" байх ёстой мэт аашилж ирсэн нь үнэн. Төмөр зам барих, Эрдэнэт үйлдвэрт эзэн суух, уурхай ажиллуулж, улс төрийн дотоодын зөрчил, тэмцэлд дэндүү их хутгалдсан цөөнгүй Ерөнхийлөгч асныг бид мэднэ.

Харин Ухнаагийн Хүрэлсүх хуулиар өөрт олгогдсон үүргээ л хэрэгжүүлэх, ингэхдээ сайн хийх зорилготой яваа юм болов уу? гэж бодогдох ажээ.

Долоолт биш урмын үгс юм шүү. Төрийн тэргүүнд ч гэсэн урам зориг хэрэг болдог л байж таараа.

Эв нэгдэл, багийн ажиллагаа гэдэг зүйл Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Эвлэлдэх, ойлголцох, улмаар хамтраад ажиллах нь л Монголчуудын амин эрх ашигт тустай.

Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч та Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ цаашид ч системтэйгээр хэрэгжүүлээрэй гэж ташуур өгье.

Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл, зэвсэгт хүчнийг удирдаж, Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг чиг үүргийнх нь үйл ажиллагааны тухайд энэ удаад огт өгүүлсэнгүй. Учир нь олон улсын хямрал, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой маш ээдрээтэй, маш урт зам зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төдийгүй Монголчууд бид бүгдийг хүлээж байгаа.

М.Гал

Юн Сук Ёлын Засгийн газар сайдуудаа бүрдүүлж чадсангүй
Юн Сук Ёлын Засгийн газар сайдуудаа бүрдүүлж чадсангүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​