fbpx БАРИМТ: Б.Баасанцогт Ц.Ууганбаярын компанийн 57.4 тэрбумын хөрөнгийг зээлийн барьцаанаас ХАСУУЛАХ шийдвэрийг ШҮҮХЭЭР гаргуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 22 секунд

БАРИМТ: Б.Баасанцогт Ц.Ууганбаярын компанийн 57.4 тэрбумын хөрөнгийг зээлийн барьцаанаас ХАСУУЛАХ шийдвэрийг ШҮҮХЭЭР гаргуулжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгддэг дуулиант Ц.Ууганбаяртай холбоотой НОЦТОЙ гэж хэлж болохуйц баримт, мэдээллийг ЗӨВ.МН өнөөдрийн сэдэвтээ онцолж байна.

Мэдээллийн эхэнд Ц.Ууганбаяр гэж хэн бэ, хэнтэй холбогдож, хэрхэн уг хэрэгт холбогдсоныг эргэн сануулъя.

“Нью яармаг хаусинг” ХХК, “Юнайтэд прожектс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтжаргалын Ууганбаяр нь АНУ-д ахлах сургуулиа дүүргэжээ. Улмаар 2004 онд Монголд ирж, 2008 онд КТМС-ийг Олон улсын менежмент мэргэжлээр төгссөн байна.

Энэ цагаас Х.Баттулгатай холбогдсон бөгөөд түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ойрын хүрээллийн нэгэн. Мөн тэрбээр Х.Баттулга төмөр замын гэх хэрэгт орооцолдон шалгагдаж байх үед хилийн чанадад оргон зайлсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан юм.

Хөгжлийг дэмжих зээл “ХОГ дээр үсэрсэн” товч түүх

Ц.Ууганбаярын удирдаж байсан “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 106.5 тэрбум төгрөг буюу 55 сая долларыг Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг.

Энэ цагаас хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүйн улмаас өнөөдрийн байдлаар 106.5 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 27.5 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өр үүссэн. Мөн төслийг санхүүжүүлэгч болох БНХАУ-ын Экспорт-Импорт” буюу EXIM банкны шаардлагыг хоёр жил гаран хугацаанд хангаж ажиллаагүй учир 2017 онд EXIM банк зээлийн үлдэгдэл эх үүсвэрээ эгүүлэн татсан байдаг. Үүний улмаас 55 хувийн гүйцэтгэлтэй төсөл эх үүсвэргүй болж зогссон юм.

Ингээд Хөгжлийн банк шүүхэд хандсан. Тухайлбал, Хөгжлийн банк нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, 98 тэрбум төгрөг гаргуулах, нэмээд “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон толгой компаниуд болох “Юнайтэд прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компаниудаас 6.2 тэрбум төгрөг буюу нийт 104 тэрбум төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Мөн нэхэмжлэлдээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэлдээ тусгасан байдаг.

Хууль бус бүхэнд “хутгалдагч” Б.Баасанцогт уг хэргийн өмгөөлөгчөөр ажиллажээ

Хамгийн ноцтой нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар улс төрчдийн хэргийг хэрхэн шийдэх схем, төлөвлөгөө гаргасан, хууль шүүхийн байгууллагуудын ажилтнуудын авлигын сүлжээ үүсгэсэн, шүүгч прокурорын ажилтнуудтай биеэ үнэлэгч нарыг зуучилсан зэрэг хэрэгт орооцолдоод байсан Ерөнхийглөгчийн тамгын газрын ажилтан Б.Баасанцогт нь Ц.Ууганбаярын өмгөөлөгчөөр ажиллан хэд хэдэн шүүхийн маргаанд оролцсон байна.

Б.Баасанцогт нь хууль шүүхийн авлигын сүлжээ, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлийн барьцаа 57.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг зээлийн барьцаанаас хасуулах шийдвэрийг шүүхээр гаргуулсан байдаг. Энэхүү шийдвэр гарсанаар Ц.Ууганбаяр нь үндсэндээ Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх шаардлагагүй болсон гэж хэлж болохоор байгаа юм.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын хувьд дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц биз. Түүнийг Тагнуулын байгууллагаас сар гаруйн өмнө гэрээс нь саатуулсан. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж, данснаас нь хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг. Тодруулбал, Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.

Эргэн сануулахад өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүнтэй хамт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан бөгөөд тухайн үедээ нийгмийн дуулиан болж байлаа.

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээж байв.

Эндээс улс төр, бизнес, хууль шүүхийн байгууллагын нарийн зохион байгуулалт бүхий сүлжээ энгийн иргэдийн боломжийг хулгайлан бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг анхнаасаа төлөх зорилгогүйгээр авч, дараа нь хуулийн байгууллага дахь сүлжээгээ ашиглан барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэн зээлээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр ажиллаж байсан нь улам бүр тодорхой харагдаж байна. Түүнд нь Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн хүртэл хутгалдан оролцсон нь туйлын харамсалтай.

Эцэст нь, улс төрчид, эрх мэдэлтнүүдийн эрхийг түтгэлзүүлэн шалгахаар ажиллаж буй хуулийн байгууллагынхан энэ мэт зохион байгуулалттай, цагаан захтнуудын хэргийг шударгаар шийдэн татвар төлөгчдийг хохиролгүй болгон ажиллах ёстойг дахин сануулъя.

Т.Хэрлэн

Эх сурвалж: Zuv.mn

Зуны тэргүүн сарын цас
Зуны тэргүүн сарын цас
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​