fbpx Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
4 минут 28 секунд

Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа

Улс, нийслэлийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүчээ болж, нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг энэ жилээс хүртэж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэл дангаараа үйлдвэрлэж буй. Гэвч бид төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадалгүй өнөөг хүрсэн. Харин Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан нь нийслэлийн татвар төлөгчийн мөнгө эргээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг задлах, олон төвт хот болгоход зарцуулагдах болсон. Нийслэлийн иргэдийн төлсөн татварын мөнгөөр аймгуудын асуудлыг шийддэг байсан тогтолцооноос салж, Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж эхэлсэн гэдгийг дахин хэлье.

Цаашид бид илүү хурдтай хөгжиж, 30 жил хуримтлагдсан олон асуудлыг шийдэх шаардлагатай. Үүний тулд нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлэн, үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сайжруулан ажиллах болно. Эхний алхам болгож нийслэлийн удирдлагуудын зүгээс татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээ бүхий л байдлаар дэмжин ажиллахыг зорьж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Мөн барилга барих зөвшөөрөл авахаас эхлээд улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх шат дамжлагыг цахим болгохоор төлөвлөн ажиллаж байна. Цаашид ч улс, нийслэлийнхээ татварыг бүрдүүлэхэд ачааны хүндийг үүрч буй иргэн, аж ахуйн нэгжээ дэмжин, эргэх холбоотой ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.

Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа нь илүү олон татвар төлөгчтэй болгоно. Иргэд, аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээг нэмэхээс илүүтэй татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх эрүүл, шударга төрийн бодлого гэж боддог учраас Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Татвар төлөгчдийг дарамтлах биш, дэмжиж, хамтдаа урагш алхах нь нийслэлийн удирдлагын багийн эрхэм зорилго юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа үнэнч, шударгаар, тухай бүр төлсөөр байгаа татвар төлөгч та бүхний нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр нийслэл, дүүргийн төсөвт 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрч, Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин цэцэглэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгчдийн оруулсан хувь нэмэр асар их билээ.

Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт Татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана
Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​