fbpx Токиод “дархлагдсан” Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 20 секунд

Токиод “дархлагдсан” Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ

Монгол Улсаас 32 улсад Элчин сайдын яам, 14- т нь Ерөнхий консулын газар ажилладаг. Үүнээс өнгөрсөн онд зургадугаар сард 25 орны Элчин сайд нарыг шинээр томилсон. Тэгвэл энэ хавар хоёр орны Элчин сайдын бүрэн эрх нь дуусч байна. Тодруулбал, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболд, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа юм.

Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг. Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал нар 2018 онд томилогдож байсан тул ийн хугацаа нь дуусч нутаг буцах дөхжээ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өмнөх жилүүдэд нь гацаад байсан Элчин сайд нарын томилгоог явуулж, 25 оронд суух Элчин сайд нарыг нэгэн зэрэг томилж байв. Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ оны эхэнд Монгол Улсаас БНСУд суух Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар П.Сэргэлэнг, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон.

Харин энэ хаврын чуулганаар багтааж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон болон Канад улсад суух шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалын хувьд ЭСЯ-нд 12 жил ажиллаж буй "дархлагдчихсан" нэгэн гэдэг. 2016 оноос эхлэн Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед буюу 2018 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсон.

Элчин сайд Д.Батжаргалын ажилласан байдал:

- 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль

- 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль

- 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн

- “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989- 2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан,

- 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх,

- 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт,

- 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга,

- 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх,

- 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул,

- 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх,

- 2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр,

- 2018 оны тавдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон.

- Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболдын тухайд мөн л 2018 онд томилогдсон бүрэн эрхийн хугацаа нь дуусч байна.

Элчин сайд Я.Ариунболдын ажилласан байдал:

- 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль,

- 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль,

- 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, " Тэргүүн шадар” дипломат цолтой.

- 1996- 2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе,

- 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе,

- 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга,

- 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул,

- 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх,

- 2014-2016 онд тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал,

- 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байгаад Канад улсад суух Элчин сайдаар томилогдож байв. Төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажиллажээ.

Daily Express: Жонсон Украинд Зеленскийн дараах “хамгийн алдартай хүн“ болжээ
Daily Express: Жонсон Украинд Зеленскийн дараах “хамгийн алдартай хүн“ болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​