fbpx Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

“Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн, Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр дэлхий дахин орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтингелийн мэндэлсэн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийн утга учир нь сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сувилагч мэргэжлийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэхэд оршдог юм. Их жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1921 онд Монгол, Төвөдийн холимог хороо нэртэй эмнэлэг байгуулагдсанаас хойш манай сувилахуйн салбарынхан ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө 101 дэх жилдээ нэр төртэй зүтгэж байна. Эх орондоо сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, халуун сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн сувилагч Та бүхний гавьяат үйлсийг түүх гэрчилнэ.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, эрүүл мэнд, ар гэрээ умартан зүтгэж, ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд Та бүхнээр Монгол төр, ард түмэн бахархаж байна. Цагаан өмсгөлтэй, гэгээн үйлстэй Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Бид аливаа тэмдэглэлт өдрөөр амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, алс хэтээ төлөвлөн хэлэлцэх учиртай. Манай улсын эрүүл мэндийн салбарт 13 мянга гаруй сувилагч ажилладаг. Бид эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг хэдий ч эмч, сувилагчийн харьцаа 1:1.1 байгаа нь сувилагч хангалтгүй байгааг харуулж байна. Сувилагчийн тоог нэмэхийн тулд сувилагчаар суралцах оюутны зардлыг төр хариуцаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тоо чамлахааргүй хэдий ч сувилагч дутагдсаар байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэх шаардлагатай гэсэн үг юм.

Би Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын бодлого, эрх зүйн орчныг Таб үхний идэвхтэй оролцоо, өргөн дэмжлэгтэйгээр шинэчлэн шийдвэрлэснийг эргэн санахад таатай байна.

Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг багц хуульд өөрчлөлт оруулж, тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн. Чанартай, оновчтой, аюулгүй тусламж, үйлчилгээг ард иргэд харьяалал, өмчийн хэлбэр харгалзахгүй хүртэж, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж эхэлснээр чанараар өрсөлдөх, үйлчлүүлэгчээ татах боломж бүрдэх эхлэл болсон юм. 2016 оноос сувилагчдын цалинг хоёр дахин нэмсэн. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эхэлснээр, тогтмол цалин авах биш, хийснээрээ цалинждаг бодит үр дүн гарсан. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэндийн салбар, ялангуяа эмнэлгийн удирдлагууд санаачилгатай, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Сувилагчийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадвар, тусламжийн нэр төрөл, сувилагчид учирч болох эрсдлийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллаа авдаг, мөн ажлаас халшрах бус урам зориг авдаг, бахархдаг хөшүүрэг болохуйц шинэчлэлийг бүх түвшинд нэн даруй хэрэгжүүлэхийг салбарын удирдлагын баг анхаарах нь зүйтэй.

Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэхэд Та бүхний хүчин чармайлт, оролцоо нэн чухал юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм хүндэт сувилагч Та бүхний сэтгэл зүтгэл, хандлага, оролцоо юу юунаас чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ард түмнээ гэсэн хүнд хэцүү бөгөөд нэр төртэй албыг ямагт мэдэрч, дэмжиж байдаг таны гэр бүл, үр хүүхдүүд, хань ижилд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Алтан гартаа анагаах увдистай, асрал хайраа ард түмэндээ зориулсан, ачлал энэрлийн бурхан сувилагч Тандаа баярлалаа. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай.

АТГ УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
АТГ УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​