fbpx ОУВС: АНУ, Европын зарим оронд инфляц 40 гаруй жилийн дээд хэмжээнд хүрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

ОУВС: АНУ, Европын зарим оронд инфляц 40 гаруй жилийн дээд хэмжээнд хүрэв

Инфляц төсөөлснөөс илүү урт хугацаанд, өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгааг ОУВС мэдээллээ. Тус байгууллага 2021 оны 10 дугаар сараас хойш төсөөллөө 3 удаа шинэчлэхдээ инфляцын түвшинд өмнөхөөс нэмэгдүүлж, өндөр инфляцын үргэлжлэх хугацаа уртассаныг доорх зурагт харуулжээ.

зураг

Энэхүү өндөр инфляцад нөлөөлж буй хүчин зүйлсийг харвал хүнс, түлш шатахууны үнэ гол нөлөөг үзүүлж байна. 2021 онд Европт түлш шатахуун, хүнсний үнэ, АНУ-д түлш шатахууны үнэ инфляцын огцом өсөлтийн дийлэнхийг бүрдүүлсэн байна. Энэ хандлага хөгжингүй бусад орнуудад ч ойролцоо байна.

зураг

2022 он гарснаар ОХУ-Украины асуудал газрын тос, үр тариа, ургамлын тос зэрэг хүсний үнэ огцом өсөлтөд нөлөөлсөн. Улмаар 2021 оны сүүлийн хагасаас эрчимжээд байсан инфляц нэмэгдээд байна.

Налуу-Ухаа төсөл дээр SATHY компанитай хамтран ажиллана
Налуу-Ухаа төсөл дээр SATHY компанитай хамтран ажиллана
 
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ