fbpx Шагайн харваа их эртний уламжлалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 6 секунд

Шагайн харваа их эртний уламжлалтай

Шагай харваа бол эртнээс буюу монголчууд малыг гаршуулсан үеэс эхлэн уламжилж ирсэн тоглоом наадгайн нэг төрөл юм. Түүх сөхвөл шагайн харваа анх хамаг Монголын үед түгэн дэлгэрсэн хэмээн тэмдэглэгджээ. Тодруулбал, XIII зууны үед гэж болох бөгөөд тухайн үед хаад ноёд өргөө орчимдоо нааддаг байж. Хожмоо олны хүртээл болж өргөжсөн гэдэг. Халх тойрмын харваачид жилдээ нэг удаа монос цэцэглэх цагаар болзон уулздаг байв. Уг наадгай нь тойргоор тоглодог тоглоом учраас шагайчид цуглардаг газрыг тойром хэмээн нэрлэдэг байсан гэж судлаачид бичсэн бий.

Нэг сонин гэвэл шагай зөвхөн эрчүүдийн тогглоом байсангүй. Богдын их хатан Дондогдулам ордныхоо үйлчин хүүхнүүдийг шагайн харваанд сургасан тухай түүхэн тэмдэглэл байдаг. Тэр ч байтугай “уран Янжин” гэдэг бүсгүйгээр ахлуулсан багтай байсан гэнэ.

Харваачийн сумаа няслах агшин.

Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болон шагайгаар хийж байж. Уг сумаа хашлага хэмээх модон суурь дээрээс есөн тохой буюу ойролцоогоор 4.72 метр зайд өрөөстэй 30 хасааг онох гэж харвадаг. Анх хашлагын оронд далны ясыг хэрэглэж байлаа. Сум нь ч шагай байсан түүх бий юм билээ.

Шагай харвах уг үндэс нь угаасаа малын шагайн яснаас үүдэлтэй гэдэг. Монголчууд шагайг хүндэтгэх, билгэдэх нь өнө эртний уламжлалтай юм. Тухайлбал, Тэмүүжин Жамухтай анд бололцохдоо шагай бэлэглэлцэж байсан гэж “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн байдаг.

Бас 1260 оны үед хаан Хубилай эрийн гурван наадам хийхдээ шагай харвуулж байсан тухай Хятадын “Шар судар”-т тэмдэглэгджээ. Харваачдын баг долоон гишүүнтэй. Түүний зургаа нь харваач байх. Эсрэг багтайгаа 80 минут орчим хугацаанд тоглоно. Багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цаг орчим тоглох шаардлагатай байдаг.

Ер нь их цаг хугацаа хэрэгтэй тоглоом учир социализмын үед хөдөө аж ахуйн ажлыг цалгардуулж байна гэж үзээд шагайн харвааг хориглосон удаатай юм. Үүний улмаас энд тэндэхийн тойромд эрчүүд нууц маягаар харваж байсан юм.

Халхын гурван тойрмын хоёр нь Булганд байж. Дорноговийн Луугар, Төв аймгийн Бадын бөөр, Хонхор, Дундговийн Наран Хөгцтий гэсэн том тойром байсан юм билээ.

1918 онд тухайн үеийн Дайчин бээсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Наран Хөгцтийн тойромд 101 багийн 700 гаруй харваач цугларч байсан баримт бий.

Сүүлийн үед энэ уламжлалт тоглоом наадгай сэргэж олныг хамрах болсноор 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болсон юм. Тиймээс тусгайлсан дүрмийн дагуу харвадаг үндэсний спортын нэгд тооцогдож ирж.Шагайн харвааны бас нэг онцлог нь өөртөө урлагийн төрлийг нэгтгэсэн тоглоом гэх нь бий. Харваачид шагай харваж байхдаа хоолой нийлүүлэн уурхайлдаг. Тэр нь морины цол, гийнгоо, сурын уухайтай туйлын төстэй.

Уухай нь төв халх, дөрвөд далай ханы, баяд урианхай болон боржигон гэсэн олон төрөлтэй. Наадмын үед төв халхын боржигон уухай голлон сонсогддог. Түүхчдийн тодорхойлсноор харваачид уртын дууны эрт үеийн хэлбэрийг агуулсан “Найзын”, “Самбарын”, “Онооны” гэж уухайг ангилсан байдаг.

Иймээс шагайн харвааг монгол түмний эртээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж үзсэн учраас 2014 онд Юнеско-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн нь уг тоглоом наадгай нь дэлхийн соёлын нэгэн болсон байна.

Аравч бас зурхай.

Монголын шагайн холбооны дэд ерөнхийлөгч, улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяртай шагайн УАШТ-ий үеэр уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Танай шагайн холбоо хэдийд байгуулагдсан, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг юм бэ?

-Холбоог 1987 онд байгуулж байлаа. Түүнээс хойш 21 аймагт салбар холбоо, 150 гаруй суманд зөвлөл ажилладаг. Улсын хэмжээнд 18 мянга гаруй харваач бий.

-Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байна вэ?

-Харваачдын эгнээ улам өргөжсөн байна. 1991 онд улсын аварга шаргаруулах тэмцээнийг анх зохион байгуулж байсан бол түүнээс хойш уг тэмцээн жил бүр уламжлал болсоор байна. Энэ жилийн тэмцээний гол онцлог гэвэл 1300 харваач оролцлоо. Энэ нь 1990 онд Хэнтий аймгийн нутаг түүхт Хөдөө аралд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд нэг багт 8-9 хүнтэй 102 баг бүртгүүлж байсан дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт юм.

-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд шагай их харвадаг болсон шиг...?

-Тийм ээ. Гадаадад суугаа монголчууд шагай их харваж байгаа. Уралдаан тэмцээн ч зохион байгуулдаг болсон. АНУ, Франц, БНСУ, Шведэд монголчууд маань шагайчдын зөвлөл, клуб байгуулсан байна.

-Харваачдад ямар цол олгодог вэ?

-Шагайн харваагаар тогтмол хичээллэдэг цаашлаад Үндэсний их баяр наадмын харваа, УАШТ-д үзүүлсэн амжилтаар нь харваачдад цол олгодог. Дэд мэргэн, мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж мэргэн гээд. Одоо улсын хэмжээнд цолтой харваач 400 гаруй бий.

-Үндэсний баяр наадмын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Энд шагай харвааны хувьд бас шинэчлэл байгаа биз дээ?

-Уг төсөлд шагайн харвааны тухай зарим зүйл туссан бий. Тэмцээн зохион байгуулах болоод шагайн харвааны хэрэгслүүдэд стандарт тогтоох болоод баяр наадамд түрүүлсэн, дэд байрт шалгарсан харваачдад Ерөнхийлөгч цол олгодог болох заалтууд байгаа л даа.

-Шагайн харвааны хүнд өгөх өгөмж нь юу байдаг вэ?

-Монголчуудын эрт үеэс нандигнан хадгалж өвлөн хуримтлуулсаар ирсэн өвөрмөц өв соёл бол шагайн харваа хүнд их юм өгдөг. Газар газрын эрчүүдийг танилцуулдаг, хамт олон ч нөхөрсөг болгодог төдийгүй хүнд тэсвэр хатуужил, цэгцтэй нягт нямбай байх чадварыг олгодог.

Мөн хүний нүдний харааг тогтворжуулах, гар хурууны болон зай хэмжээний баримжаатай, сэтгэл зүйн хаттай байхад чухал нөлөөтэй. Тэгээд танай сонин шагайн харвааны тухай сурвалжилж байгаад талархая. Нэг зүйлийг хэлэхэд манай харваачдын дунд энэ өв соёлыг уламжлан тээж яваа сайхан цуглуулгатай хүмүүс бий. Тэднийг сурвалжилж өгөөрэй.

Сум мод, хасаа.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Ган-Очирыг “...Украиныг дэмжсэн” гээд огцруулахаар болжээ
Б.Ган-Очирыг “...Украиныг дэмжсэн” гээд огцруулахаар болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​