fbpx Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй

2022оны 5сарын 5ны өглөөний 06:00 цагт Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57,56км буюу “Жаргалгүй 60км” замын ажлыг гүйцэтгэгч Хятадын “Эйч Кэ Би” интернэшнл холдинг гэх компаний орчуулагч эмэгтэй зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Ар гэрийнхэн нь гомдол гарган хариуцлага тооцуулахаар хөөцөлдөж байгаа боловч сонин сэтгүүл тэр байтугай Өвөрхангай аймгийн фэйсбүүкийн грүппээс хүртэл мэдээллүүдийг нь устгаж байна гэсэн гомдол тээн маш их бухимдалтай байна.

Талийгаач эмэгтэй нь орчуулагч, нярав гээд олон ажлыг давхар гүйцэтгэж 2012 оноос хойш энэ компанитай хамтран ажилласан аж. Гэтэл “Эйч Кэ Би” интернэшнл холдинг компаний захирал Жан гэгч нь манай ажилтан биш, ажилтантай хамт ирсэн манай компанид харъяалалгүй хүн гэх тайлбарыг өгч, бурууг компаниасаа зайлуулж байгаа ажээ. Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Хятад улсын иргэн Эйч Кэ Би компанийн хятад ажилтан хэрэгт холбогдож осол гаргасан учир хууль гууль болж хэрэг замхрах вий. Хүний амь нас хөндөгдөж байгаа энэ асуудлаас өөрийн нэрээ хөнгөхөн мулталж чадах энэ компаний талаар багахан дэлгэрүүлж судлахад тавьсан зам, гүүр нь эвдэрч нурсан олон асуудал ар араасаа хөврөн гарч ирсээр байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Увс аймагт дөнгөж барьсан гүүр нурж байсныг та санаж байна уу? тэр гүүрийг барьсан компани нь Эйч Кэ Би интернэшнл холдинг ХХК юм.

Барьсан гүүрнийх нь нурсан тоос ч дарагдаагүй байхад дахин дахин зам, гүүрийн тендэрүүдэд шалгараад байгаа нь тунчиг хачирхалтай. Тиймээс энэ хэргээс хөнгөхөн мултарч чадна гэсэн хардлага төрж байгаа юм. Хийсэн ажил бүр нь хэл ам дагуулдаг энэ компанид Монголын хууль дүрэм үйлчилдэггүй гэж хэлж болохыг доорх жишээнүүдээс харж болно.

Тус компанид ажиллаж байгаа Хятад улсын иргэд жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд үргэлж оролцдог. Барьсан зам гүүр нь эхнээсээ эвдэрч нурсан ч тендэрт шалгардаг хэвээр, туслан гүйцэтгэгч компаниуддаа ажлын хөлсөө өгдөггүй гэх мэт маш олон асуудлууд байгаа юм.

Монголд гадаадын зээлээр хийгдэж байгаа зам гүүрийн ажлын 50 гаруй хувийн санхүүжилтийг дангаар авдаг гэсэн мэдээллүүд Интернэт, сонин хэвлэлээр дүүрэн байх ажээ.

Дөрөвхөн жилийн настай гүүр барьсан ч хариуцлагын асуудал яригдсан уу? Хэн хариуцлага хүлээв?

Тус гүүрний талаар компаниас ашиглалтын баталгаат хугацаа болох 3 жил нь өнгөрсөн гэсэн тайлбарыг өгч байсан ажээ. Бид гурван жил бүр 5, 10 тэрбумаар нь зам, гүүрээ дахин дахин барихаар төсөвлөх хэрэгтэй юу?

“Нарийны голын” 5.3 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан гүүр нь дөрөвхөн жилийн дараа нуран унасан

- Орчуулагч эмэгтэйн осол гарсан Азийн хөгжлийн банкны 13.970.000 доллар буюу 39 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа Хүйтний хөндий-Арвайхээрийн энэ зам нь нээгдэхээсээ өмнө асуудал дагуулаад эхэлжээ.

Мөн энэ зам засварын ажил эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн ч замын онхол донхол,өвдөл цөвдөл хэвээр, эрдэнэт хүний амь нас эрсэдсээр. Шинэхэн тавигдаад түр нээсэн 21.6км замд хагарал,цуурал аль хэдийнээ үүсээд эхэлжээ.

Хүйтний хөндий-Арвайхээрийн засвар хийгдсэн замын одоогийн зураг

Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр ийм хариуцлагагүй, тааруу дүн авахаар зам,гүүр барьдаг “Эйч Кэ Би” интернэшнл холдинг гэх компани одоо ч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Азийн хөгжлийн банкны зээл болох 13 сая 970 мянган доллар буюу 39 тэрбум 814 сая төгрөгөөр тавигдаж байгаа Баян-өлгийн зам дээр ч бас балаг нь дуусахгүй асуудлууд хөвөрсөөр. Өлгий сумын ногоон байгууламжийг усаар хангах сувгийг хаасан нь орон нутгийн иргэдэд ихээхэн бухимдал үүсгэж байгаа ч хууль, дүрэм нь үл үйлчилсэн хэвээр асуудал нь одоо ч шийдэгдээгүй байна. Төрийн тендэрийг цөлмөгч чанаргүй зам, гүүр баригч энэ Хятад компаний халаасанд хэн гээч эрх дархтан шигдэн сууна вэ ?

Tumen.mn

Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Новак Каталин тангараг өргөлөө
Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Новак Каталин тангараг өргөлөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​