fbpx Хөгжлийн банкны захирал Н.Мандуул: Зарим ААН-үүд зээлийн барьцаанд байхгүй хөрөнгөө барьцаалж, зээлээ төлөх санал гаргасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 19 секунд

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул: Зарим ААН-үүд зээлийн барьцаанд байхгүй хөрөнгөө барьцаалж, зээлээ төлөх санал гаргасан

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан боллоо.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв.

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна.

Банкны удирдлагын зүгээс сүүлийн 3 сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна гэдгийг тус банкны захирал Н.Мандуул танилцуулгадаа дурдав.

Тэрбээр, Хөгжлийн банкны тухай анхны хуулиар УИХ, Засгийн газраас баталсан төслүүд дээр үр ашгийн судалгаа хангалттай хийдэггүй байсан. 2017 оны шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийдэг болсон ч хөгжлийн төслийг өөрөө тодорхойлж ирсэн. Мөн зөвхөн тухайн төсөл дээр үр ашгийн судалгаа хийдэг байсан нь олон сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд цаашид Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталдаг болох шаардлагатай. Баталсан хөгжлийн төслийг Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийж шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгох нь зүйтэй. Үүнээс гадна зөвхөн төслийн үр ашгийн судалгаагаар хязгаарлагдахгүйгээр төсөл хэрэгжүүлэгчид өөр дээр нь засаглал, туршлага, мэргэжлийн байдлын судалгааг хийж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг болохыг зорин ажиллаж байна гэлээ.

Харин санхүүжилтийн процесст гарсан асуудлын нэг нь зарим зээлийн шийдвэр гарсны дараа зээлийг төслийн явц, үе шаттай уялдуулах процесс тодорхойгүй байгаа явдал юм. Тодруулбал, дахин санхүүжилт олгох тохиолдолд өмнө гарсан зардал тухайн төсөлдөө зарцуулагдсан эсэхийг шалгахгүйгээр санхүүжилт олгодог байсан. Үүнээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч тухайн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулдаг.

Түүнчлэн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Мөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийгдсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн байгаа гэдгийг Н.Мандуул захирал хэллээ.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Мөн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй. Банкны нөхцөл байдлыг тогтмол Сангийн яаманд мэдээлдэг. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй байгаа. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн. Зорьсон ажлууд бүрэн хийгдвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой гэдгийг мөн тодотгов.

Үргэлжлүүлэн Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Д.Ганбат, Э.Батшугар, Л.Мөнхбаатар, Н.Ганибал, Д.Батлут, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн зүгээс дийлэнх зээлдэгчид санхүүжилтээ зориулалтын бусаар ашигласан байна. Нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байна. Одоогийн байдлаар 25 нэхэмжлэл шүүхийн шатанд явж байна. Хэрэг шийдвэрлэлт удаашралтай байгаа. Улсыг хохиролгүй болгоход хэр хугацаа зарцуулах талаар тодруулав.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хариултдаа, “УИХ-аас ажлын хэсэг гараад бүх зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг газар дээр нь үзэх шалгалт явуулсан. Нийт зээлийн дөрөвний нэг хувийн барьцаа хөрөнгө тодорхой биш байгаа. Ирээдүйн орлогыг барьцаалсан, зарим зээлд төмрийн хүдрийн овоолго, ноолуурыг барьцаалсан гэх мэтчилэн асуудлууд тулгарч байна. Бид зөвхөн төрийн өмчит компаниудын талаар яриагүй. Хувийн хэвшлүүдийн талаар ч мөн ярьж байгаа. Одоо 30 гаруй зээлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хууль хяналтын байгууллагуудтай хамтран шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгч байна. Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 201 орчим тэрбум төгрөгийн зээлийн төлүүлээд байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд зээлийн барьцаанд байхгүй хөрөнгийг барьцаалж, зээлээ төлөх саналыг гаргаж байгаа. Бид аль болох уян хатан хандаж байгаа. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд барьцааны асуудлыг шийдэхийн тулд УИХ, Засгийн газраас шийдвэр гаргах хэрэгтэй болдог учраас саналуудаа Сангийн яаманд хүргүүлсэн.” гэлээ.

Мөн гишүүдийн зүгээс Хянан шалгах түр хороо нь Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хянан шалгах түр хорооны дараагийн хурлаар нотлох баримт цуглуулж, тогтоол гаргана гэдгийг Түр хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ. Мөн тэрбээр, Түр хороонд иргэд, аж ахуйн нэгжээс Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт, мэдээллийг ирүүлэх боломжтой. Түүнчлэн хяналт шалгалтын мэдээлэл, Түр хорооны тайланг нээлттэй олон нийтэд мэдээлэхэд анхаарч ажиллана гэдгээ тэмдэглэлээ.

Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Түр хорооноос Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хөгжлийн банканд хийсэн шалгалтуудын тайлан, зөвлөмж, үр дүнг судалж, нэгтгэх, Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Нотлох баримт цуглуулах, Хөгжлийн банканд очиж ажиллах, Хөндлөнгийн шинжээчдийг томилох, Түр хорооны сонсголыг зохион байгуулах, тайлан гаргах зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар нар санал хэллээ.

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гишүүдээс бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэж, танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа хэтрүүлбэл хилээр нэвтрэх эрхийг хязгаарлана
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа хэтрүүлбэл хилээр нэвтрэх эрхийг хязгаарлана
 
ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ
ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​