fbpx Улиастай руу эргэх замд нийтийн тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алдсан ноцтой осол гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улиастай руу эргэх замд нийтийн тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алдсан ноцтой осол гарлаа

Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, ачааны машинтай мөргөлдсөн осол өнөөдөр гарчээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас "2022.05.18-ны өдрийн 12:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар хороо, Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлын тухайд "Daewoo" маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд "Киа бонго" маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, "Киа бонго" маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан.

Ослын газарт цагдаагийн болон эмнэлгийн 103, онцгой байдлын шуурхай бүлэг 105-ын бүрэлдэхүүн ажиллалаа.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" хэмээн мэдээллээ.

Петрочайна Дачин Тамсаг ХХК дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын шаардлагыг үл тоодог
Петрочайна Дачин Тамсаг ХХК дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын шаардлагыг үл тоодог
 
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ