fbpx Францын парламентад 18-аас дээш насны бүх хүн нэр дэвших эрхтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 1 секунд

Францын парламентад 18-аас дээш насны бүх хүн нэр дэвших эрхтэй

Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 24-нд болж, Эммануэль Макрон дахин сонгогдсон. Тэгвэл тус улсын иргэд Үндэсний ассамблейн хууль тогтоогчдодоо зургадугаар сарын 12, 19-нд саналаа өгнө. Үүнтэй холбогдуулан доод танхимын 577 суудлын төлөөх өрсөлдөөн хэрхэн өрнөдөгийг “France 24” сайт ийн тайлбарлажээ.

Дүүргээс доод танхимд сонгогдсон 577 хууль тогтоогч буюу депутат нь таван жилийн хугацаанд эрх барина. Энэ хугацаандаа тэд хууль боловсруулж, хуулийн төсөлд саналаа оруулах эрхтэй. Хамгийн сүүлд эрх барьсан буюу 2017-2022 онд ажилласан доод танхимын депутатууд 354 хуулийн төслийг баталжээ. Хууль баталдагаараа манай улсын УИХ-ын гишүүдтэй ижил боловч тэд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ долоо хоногийн мягмар, лхагва гарагуудад улсын хэмжээнд болон өөрийн сонгогдсон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа сайдуудад бичгээр болон амаар дамжуулах эрхтэй. Мөн тодорхой асуудлаар парламентын асуулгын хороог хуралдахыг шаардах эрх депутатуудад бий. Нэг депутат 125 мянган иргэнийг төлөөлөх бөгөөд үүнийгээ тойрог хэмээн нэрлэнэ. Одоогоор Франц 566 тойрогт хуваагдсан байна.Одоогийн ерөнхийлөгч Макрон 2017 онд анх нэр дэвшихдээ депутатуудын гуравны нэгийг хасаж, тоог нь бууруулахаа сурталчилгааныхаа үеэр амлаж байв. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаанд энэ амлалт нь биелээгүй. Хоёр дахь удаа сонгогдохдоо тэр энэ асуудлаар дахин ам нээгээгүй юм. Дүүрэг бүрт санал асуулга долоо хоногийн зайтайгаар хоёр үе шаттай үргэлжилнэ. Хэрэв нэр дэвшигч нийт сонгогчдын 50 хувиас илүү их, бүртгэгдсэн сонгогчдын 25 хувийн санал авбал хоёрдугаар шатны санал асуулгагүйгээр Үндэсний ассамблейн хууль тогтоогчоор сонгогдоно. Гэхдээ ийм тохиолдол маш ховор. Тухайлбал, 2017 оны сонгуулийн үеэр 577 депутатын ердөө дөрөв нь л эхний тойрогтоо ялсан байна. Үүнээс гадна эхний шатандаа сонгогчдын хамгийн багадаа 12.5 хувийн саналыг авсан нэр дэвшигч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй. Мөн 18-аас дээш насны Франц улсын бүх иргэн нэр дэвшиж болно. Гэхдээ хууль шүүхийнхэн, төрийн зарим өндөр албан хаагч дүүрэгтээ нэр дэвшихийг хориглодог. Тухайлбал, 2017 оноос эхлэн хууль тогтоогчид ерөнхийлөгч, захирагч, дэд ерөнхийлөгч гэсэн давхар алба хашихыг хориглож эхэлсэн юм. Тэд сонгуульд нэр дэвшиж болох ч ялсныхаа дараа аль нэг албан тушаалаа хаших эрхтэй. Хууль тогтоогч нэр дэвшиж байгаа дүүргийнхээ оршин суугч байх шаардлагагүй.

Намууд нэр дэвшигчдээ тавудгаар сарын 16-наас 20-ны 18:00 цагийн хооронд сонгоно. Үүний дараа сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 30-нд эхэлнэ. Хоёрдугаар шатны санал хураалтаас гурав хоногийн дараагаас депутатууд үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авна. Тэд танхимын ерөнхийлөгчөө нууц санал хураалтаар зургадугаар сарын 28-нд сонгоно.

Бас нэгэн сонирхолтой баримт нь доод танхимын хууль тогтоогчид аль улс төрийн бүлэгт элсэхээ өөрөө сонгож болно. Нэг улс төрийн бүлэг багадаа 15 гишүүнтэй байдаг. Тэд парламентын танхим, хурлын өрөөнд чөлөөтэй нэвтрэх эрхтэй.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цагт ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цагт ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​