fbpx Зориулалтын суудал хэрэглэж, үрсээ аюулаас хамгаалъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 46 секунд

Зориулалтын суудал хэрэглэж, үрсээ аюулаас хамгаалъя

Бид юуны төлөө энэ хорвоод ирж, хичээнгүйлэн амьдардаг юм бол гэж өөрөөсөө олон удаа асуудаг байлаа. Харин энэ асуултынхаа хариултыг ээж болсон өдрөө анх олсон юм даа. Магадгүй эцэг эх болгон л энэ үед ухаардаг байх. Өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдэд минь эрүүл, аюулгүй амьдрах боломж байна уу.

Төрсөн эх нь үрээ хаяжээ, төрсөн эцэг нь зэрлэгээр хүчирхийлжээ, эсвэл дээрээс нь юм унана, тогонд цохиулна, халуун тогоонд түлэгдэнэ, лифт налж зогссоныхоо төлөөс алтан амиа алдана.

Хамгийн аймшигтай нь эрүүл саруул хүүхдээ тэвэрч машиндаа хамт зорчиж явахдаа осолд орж жилд хэдэн зуугаар нь эрүүл мэнд, амь насыг нь хохироож байна. Тийм ч учраас Монгол Улс хүүхдэдээ ээлгүй улс гэж цоллуулаад байгаа юм. Үр хүүхдийнхээ эрүүл байх, амьд явах эрхийг өвчин зовлонгоос бус өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан зөрчих нь ихэсч байна. Энэ удаагийн нийтлэлээрээ хүүхдийн зориулалтын суудлын хэрэглээг хөндөж байна.

Баримт 1.

СХД-ийн нэгэн айлын охин өнөөдөр байсан бол дөрвөн настай байх байлаа. Гэвч түүний гэгээхэн дүр зулын ард сүүмэлзэх хөрөг зурагт л үлджээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард буюу одоогоос жилийн өмнө ээжийнхээ хамт авто осолд орж, алтан амиа алджээ. Тухайн үед охин хэрэв зориулалтын суудалд зорчиж явсан бол өнөөдөр дэгж дэрвээд гүйж явах байлаа.

Баримт 2.

Бас нэгэн жишээ. Энэ айл гурван хүүхэдтэй. Бага хүү нь хоёр жилийн өмнө буюу 2020 онд дөрвөн настайдаа авто осолд орж баруун нүдний хараагаа алджээ. Осол гарсан өдөр хүү аавтайгаа машинд урд талын суудал дээр сууж явжээ. “Prius” маркийн тэрхүү машиныг бага “Porter” маркийн машин ирж мөргөснөөр осол гарсан. Тухайн үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд 0.89 хувийн согтолттой байсан гэнэ. Хүү урд шилээ хүчтэй мөргөж, тархиндаа доргилт авснаар хараагаа алдсан байна.

....Өнөөдөр бид хүүхдээ хайрлаж амттан авч өгч, эрхлүүлдэг мөртлөө эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхийг нь энэ мэт яагаад зөрчөөд байдаг юм бол.

Энэ бол миний нийтлэл бичихийн тулд олж авсан хоёрхон баримт. Үүний цаана хэдэн зуун хүүхэд эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал болон согтуу жолоочийн гайгаар амь нас эрүүл мэндээрээ хохирсоныг үнэндээ мэдэхгүй. СХД-ийн Замын цагдаагийн газраас тодруулахад энэ өдрийн ээлжинд гарч байсан ахмад “Бидэнд зам тээврийн осолд өртсөн буюу машинд мөргүүлсэн хүүхдүүдийн тухай тоо баримт байдаг. Түүнээс машин дотор зориулалтын суудалгүйгээс болж осолд өртсөн хүүхдүүдийн тухай нэгдсэн мэдээлэл байдаггүй” гэсэн тайлбар өгсөн юм. Үнэхээр бид замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ хамт оролцож байгаа бол заавал зориулалтын суудал ашиглах ёстой гэдгийг дээрх хоёр баримт харуулж байна.

10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН СУУДЛААР ТЭЭВЭРЛЭНЭ

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заажээ. Ингэснээр автомашин, тээврийн хэрэгсэл жолоодогч эцэг, эх болгон 10 нас хүртэлх хүүхэдтэй л бол хүүхдийн тоогоор зориулалтын суудал ашиглах ёстойг хуулиар заагаад өгчээ.

Хэрэв зориулалтын суудал хэрэглэлгүй өвөр дээрээ тээвэрлэж байвал Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх буюу 50 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байдаг. Тэгвэл энэ дүрэм амьдрал дээр хэрхэн биелдэг юм бол.

Сүхбаатар дүүргийн замын цагдаа, ахлагч Г.Бөхболд “Миний хувьд жолооч нарыг шалгахдаа бичиг баримтын зөрчлөөс гадна бага насны хүүхэдтэй бол заавал зориулалтын суудалд суулгасан байна уу гэж хардаг. Гэхдээ яг үнэндээ хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх эцэг эх тун ховор. Хэрэв урд суудалдаа, өвөр дээрээ тээвэрлэж яваа тохиолдолд зориулалтын суудалд суулгахыг, ядахдаа арын суудалдаа тэврээд суугаарай гэж байнга сануулдаг. Түүнээс яг зөрчлийн хууль яриад торгоно гэвэл хэцүү. Бараг бүх машиныг зогсоох шаардлага гарна” гэсэн юм. Хууль цаасан дээр үлддэг гэдгийн том жишээ энэ юм. Үнэхээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг боддог бол эцэг эхчүүд ухамсартай хандаж, дараа нь харамсахгүйн тулд ирээдүй болсон бяцхан хүүдүүдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо хуулиа баримтлаарай гэж замын цагдаа захиж байсныг энд онцлоё.

сонин mn

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ ОСОЛ ГЭМТЛЭЭС 80 ХУВЬ ХАМГААЛДАГ

Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа бий. 2021 оны байдлаар зам тээврийн осолд 485 хүүхэд өртөж, 51 нь амь насаа алджээ. Үүнээс 39 нь орон нутгийн замд, 11 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин осолд өртсөн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед найман хүүхэд, автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд тодорхой хэмжээгээр хүнд хөнгөн бэртэл авсан гэж

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэл бидэнд мэдээлэл өглөө.

Түүнээс осолд өртсөн хүүхдүүдийн насны тухай асуухад “0-7 насны хүүхэд ихэнх хувийг эзлэж байна” гэж хариулсан юм. Харин 2022 оны гуравдугаар сарын байдлаар зам тээврийн ослоор 13 хүүхэд алтан амиа алдаад байна.

Манай улсын хувьд хуулиараа хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын “”ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын суудлыг хэрэглэнэ гэж заасан байдаг.

ИХ БРИТАНИД 12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ УРД СУУХЫГ ХОРИГЛОДОГ

Манай эцэг эхчүүдийн хувьд автомашиныхаа урд талын суудалд хүүхдээ тэвэрч суух нь энгийн үзэгдэл. Харин олон улсад үүнийг хориглодог.

Жишээлбэл, Герман улсад 50 см-ээс доош өндөртэй болон 12 нас хүртэлх хүүхдийг заавал зориулалтын суудлаар тээвэрлэдэг ажээ. Харин Их Британи улсад 12 нас хүрээгүй хүүхдийг урд талын суудалд суухыг хуулиараа хориглодог юм байна.

Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд орж, гэмтэх эрсдэл нь 11 хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Үүнээс гадна АНУ-ын муж болгон нь өөр, өөрийн хуультай аж. Нью-Йорк хотод автомашины ард талын суудалд ганцхан хүүхэд тээвэрлэх дүрэмтэй байдаг аж. Энэ мэт дэлхийн улс орнууд ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах цогц хуультай бөгөөд эцэг эхчүүдийн хувьд ч хуулиа сахиж, үүргээ сайн биелүүлдэг ажээ. Харин манай монголчуудын хувьд энэ бүхэн эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эцэг эх бидний хариуцлагагүй алдаанаас болж амиа алдах ёсгүй. Тиймээс иргэн, эцэг эх хүнийхээ хувьд хуулиа сахиж, бяцхан хүүхдийнхээ амь насыг хамгаалж, зориулалтын суудал хэрэглэж хэвшие. Энэхүү нийтлэл дахин үргэлжлэх бөгөөд бид дараагийн дугаартаа стандарт бүхий суудлуудын онцлог болон зарагдаж буй үнийн тухай сурвалжлага хүргэх болно.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Коронавируст халдварын 74 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн энджээ
Коронавируст халдварын 74 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн энджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​